Долоон сарын өмнө өдөрт 4-5 мянган хүнээ алдаж байсан Энэтхэг улс коронавирусийн хямралын эсрэг бодлогоо шинэчилж, вакцинжуулалтын ажлыг эрс нэмэгдүүлсний дараа амьсгаа авч эхэлсэн билээ.
Саяхан болтол боломжгүй мэт санагдаж байсан Энэтхэг нэг тэрбум дахь тунгаа авсан баяр тэмдэглэж байх зуур нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд “Жолоо мушгилт хүчээ алдаж байна” хэмээн сэрэмжлүүлжээ.
Энэтхэгийн хүн амын дөнгөж дөрөвний нэг нь бүрэн вакцинд хамрагдсны зэрэгцээ вакцинжуулалтын ерөнхий хурд удаашралтай байна. Хүмүүс шашны баяр наадамд дахин бөөгнөрөх болж, засгийн газар намжсан хандлагатай хэвээр байна.
Албан ёсны мэдээллээр, дөрвөн сарын өмнөх 42,000 орчим өдөр тутмын халдвар өнөөдөр ойролцоогоор 12,000 болж буурчээ. Нас баралт ч арав дахин буурч, өдөрт 400 орчим болжээ.
Насанд хүрсэн дөрвөн хүн тутмын гурваас дээш нь дор хаяж нэг удаа вакцин хийлгэсэн байна.
Энэтхэгийн энэ удаагийн ахиц дэвшил нь дэлхий даяар тахал өвчнийг зогсоох гол хэсэг юм. Үхлийн давалгааны дараа засгийн газар вакцины үйлдвэрлэлд мөнгө хаяж, вакцины экспортыг зогсоож, орон нутгийн албан тушаалтнуудад тариа худалдаж авахад хүндрэл учруулж байсан төвөгтэй дүрмийг цуцалсан билээ.
Ерөнхий сайд Нарендра Моди уур амьсгалын бага хурлаас буцаж ирснийхээ дараа бүс нутгийг вакцинжуулалтын асуудлыг шийдвэрлэхээр албаны хүмүүстэй уулзаж эхэлжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com