Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа өнгөрсөн пүрэв гаригт маш том мэдэгдэл хийлээ. Тодруулба, ирэх оны Нэгдүгээр сарын 4-ний өдрийг хүртэл томоохон компаниудад ажиллах хүчээ коронавирусийн эсрэг вакцинд бүрэн хамруулах шаардлага тавив. Ингэснээр хувийн хэвшлийн 84 сая ажилчдыг вакцинд хамруулахаар болов.
Төлөвлөгөөнд 100 ба түүнээс дээш ажилтантай бүх аж ахуйн нэгжүүд вакцинд хамрагдахыг шаарджээ. Татгалзсан ажилчид долоо хоног бүр шинжилгээнд хамрагдаж, амны хаалт зүүх ёстой аж.
АНУ-ын албаны хүмүүс мөн эрүүл мэндийн ажилтнуудад зориулсан яаралтай тусламжийн шинэ дүрмийг танилцуулж, Medicare эсвэл Medicaid-ийн санхүүжилт авсан 17 сая хүн тухайн өдөр вакцин хийлгэх шаардлагатай болжээ.
Одоогийн байдлаар вакцинжуулалтын хувь 96 хувьтай байгаа United Airlines, Tayson foods зэрэг зарим томоохон компаниуд хэвийн ажиллах мандатаа авчээ.
Одоогоор АНУ-ын насанд хүрэгчдийн 70 хувь нь вакцинд бүрэн хамрагдсан байна. Зарим мэргэжилтнүүд АНУ-д сүргийн дархлаатай болохын тулд нийт хүн амын 90 ба түүнээс дээш хувь буюу насанд хүрэгчид болон хүүхдүүд бүрэн вакцинд хамрагдах шаардлагатай гэж тооцоолжээ.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
Их Британи Меркийн молнупиравир хэмээх Ковидыг эмчлэх вирусын эсрэг эмэнд анхны зөвшөөрлөө гаргажээ.
-
Европ дахин коронавирусын халдварын дээд хэмжээнд хүрч байна.
-
Энэ долоо хоногт олон зуун мянган хүмүүс Дивали баяраар Энэтхэгийг тойрон аялжээ. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд энэ нь томоохон дэгдэлт үүсгэж болзошгүй гэж санаа зовж байна.
Б.Бүжлхамаа