Тигряны босогчдын хүчин Аддис-Абеба хотоос 160 милийн зайд орших хоёр чухал хотыг эзлэн авсны дараа Засгийн газар онц байдал зарлаж, иргэддээ зэвсэг авахыг уриалжээ.
Сүүлийн нэг жилийн турш засгийн газрын эсрэг тэмцэж байсан Тиграянчууд өөр босогчдын бүлэгтэй нэгджээ. Зургадугаар сард Тигрэйгээс цэргээ татахаар болсон Этиопын арми томоохон ялагдал хүлээсэн билээ.
Онц байдлын дагуу Ерөнхий сайд Абий Ахмед "Шүүмжлэгчдийг баривчлах, хорих, хөл хорио тогтоох, хэвлэл мэдээллийн хэрэгслийг хязгаарлах бүрэн эрхтэй. 18-аас дээш насны ямар ч иргэнийг тэмцэлд дуудаж болно" гэжээ.
Харин Байдены засаг захиргааны Африкийн элч төлөөлөгч Жеффри Фелтман хэлэхдээ, "Мөргөлдөөн гүнзгийрч байгаа нь Этиопын эв нэгдэл, АНУ-тай харилцах харилцаанд "гамшигт үр дагавар" авчирч магадгүй юм" гэв.
Үүний дараа Ерөнхийлөгч Байден "Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байна" гэж үзэн Этиопт олгосон худалдааны давуу эрхийг цуцална гэж мэдэгджээ.
Б.Бүжлхамаа