x

Хоёр өөр тахалыг нэгэн дуугаар даван туулж буй Өмнөд Африк

Өмнөд Африк 2020 оны Гуравдугаар сараас хойш янз бүрийн түвшний олон хөл хорионд орсон бөгөөд Африк тивд ковидын халдвар, нас баралтын тоо хамгийн өндөр байна.

Өмнөд Африкчуудын хувьд тахал өвчнөөс улбаатай нийтээрээ нас барах эрсдэлтэй тулгарсан анхны тохиолдол энэ биш юм. 2000-аад оны эхээр Өмнөд Африк нь ДОХ-ын тахлын төвд байсан билээ. Коронавирус хоёр жил хүрэхгүй хугацаанд манай дэлхийг орвонгоор нь эргүүлсэн бол ХДХВ/ДОХ Өмнөд Африкийн үндэс суурийг арав гаруй жил ганхуулсан юм. Гэвч одоо ч ХДХВ шинэхэн булшнууд мөөг шиг олширч, ковидын цар тахлын үеэр ч дахин ниргэлээ.

Өмнөх тахал өвчний сургамж нь Өмнөд Африкт Ковид-19-ийн эсрэг тэмцэлд олон нийтэд мэдээлэл өгөхөд тусалсан. Ковидын хариу арга хэмжээг удирдсан эрдэмтдийн ихэнх нь ХДХВ/ДОХ-ын талаар ойлголт өгөх гэж оролдож байсан үетэйгээ ижил даваатай тулсан байна. Энэ удаа нийт иргэдийн дийлэнх нь шинжлэх ухааны үндэслэлтэй хариу арга хэмжээг илүү хялбар хүлээн авахад дэм болжээ. 

Худал мэдээлэл түгээмэл хэвээр байгаа ч тус улсын Эрүүл мэндийн сайд жимс, хүнсний ногоог ДОХ-ыг эмчлэхэд ашиглаж болно гэж зөвлөсөн 20 жилийн өмнөх шиг тийм ч өргөн тархаагүй гэнэ.

ХДХВ/ДОХ-ын эсрэг эм олж авахын төлөө лобби хийж байсан бүлгийн дарга Сибонгиле Цабалала "ДОХ-ийн үед улс төрийн хүсэл зориг байгаагүй. Энэ удаад засгийн газар Ковид-19 вакциныг олж авахын тулд шаргуу ажиллаж, хязгаарлагдмал боловч бодит амжилтанд хүрсэн” гэв.

Сайн талаараа вакцинууд ирэх хурд нь итгэл төрүүлж байгаа аж.

Өмнөд Африкийн 21 орчим хувь, Африкчуудын 6 хүрэхгүй хувь нь бүрэн вакцинд хамрагдсан нь зарим бүс нутгуудтай харьцуулахад удаашралтай боловч Ковид вакцинууд ХДХВ/ДОХ-ын тахлын үед Африкт ирсэн ретровирусын эсрэг эмүүдээс илүү хурдан нийлүүлэгдсэн байна.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 13 цаг 28 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 13 цаг 36 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Өчигдөр 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Өчигдөр 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Өчигдөр 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Өчигдөр 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Өчигдөр 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Өчигдөр 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна Уржигдар 13 цаг 03 мин Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... Трампын эсрэг хэргийн ялыг тангараг өргөх ёслолын өмнө сонсг...
Top