Жонс Хопкинсийн их сургуулийн Системийн шинжлэх ухаан, инженерчлэлийн төвийн мэдээллээс үзэхэд энэ даваа гаригийн байдлаар дэлхий даяар таван сая гаруй нас баралтын шалтгаан нь коронавирус болжээ.
Энэ нь Австралийн Мельбурн хотын бараг бүх хүн ам эсвэл Сингапур улсын ихэнх хүн амтай тэнцэх тоон үзүүлэлт юм.
Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар таван сая бол дутуу тоо гэнэ.
Учир нь Энэтхэг, Африкийн орнууд зэрэг олон улс Ковид-19-ийн улмаас нас барсан хүмүүсийн тоог үнэн зөв бүртгэж чадахгүй байгаа. Мөн судлаачид Хятад, Орос зэрэг бусад орны мэдээллийн үнэн зөв эсэхэд эргэлзэж байгаа аж.
Лондон дахь халдварт өвчний мэргэжилтэн хэлэхдээ, "Эдгээр бүх тооцоолол нь бэлэн байгаа өгөгдөл эсвэл эсрэг биетүүд болон орон нутгийн дата арилахаас өмнө хэн нэгэн очиж цуглуулж байгаа эсэхэд тулгуурладаг" гэлээ.
Үүнээс гадна Ковид-19-д хүмүүсийн нас барсан бодит мэдээлэл тоон мэдээллээс хоёр дахин их байж магадгүй гэж Нью-Йоркийн тархвар судлаач хэлсэн юм.
Дельта хувилбарыг үл харгалзан Долдугаар сарын эхээр дэлхий даяар дөрвөн сая хүн нас барснаас хойш батлагдсан нас баралт бага зэрэг удааширч байгаа нь вакцины нөлөөллийн ач тус юм.
Одоогоор АНУ-д 745 мянга гаруй хүн нас барснаар бусад бүх улс орнуудыг тэргүүлж байна. Энэ дарааллаар Бразил, Энэтхэг, Мексик, Орос улсууд удаалжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com