Аун Сан Су Чи төрийн эргэлт хийж цэргийнхэнд саатуулагдснаас хойш найман сар гаруйн дараа Мьянмарын нийслэл Нейпьидо хотод өөрт нь зориулж тусгайлан бэлдсэн шүүхийн танхимд хаалттай хуралдаанд өөрийгөө өмгөөлжээ.
Прокурор түүний эсрэг хэргийг танилцуулахын тулд хэдэн сар зарцуулсан. Түүнийг "олон нийтийн эмх замбараагүй байдал буюу эмх замбараагүй байдлыг өдөөн турхирсан", "хууль бусаар радио дамжуулагч импортолсон", "коронавирусийн эсрэг дүрэм зөрчсөн" хэргээр буруутгаж байгаа юм.
НҮБ болон гадаадын засгийн газрууд 102 жилийн хорих ялаар шийтгэгдсэн хэргийг улс төрийн зорилготой гэж үзэж байна.
Сэтгүүлч, дипломатч, олон нийтийн төлөөллийг шүүх хуралд оруулаагүй бөгөөд Аун Сан Су Чигийн мягмар гаригт өгсөн мэдүүлгийг олон нийтэд зарлаагүй байна.
Мьянмарын цэргийн удирпагч Хунта түүний өмгөөлөгчдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярихыг ч мөн хоригложээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар түүнийг яллах эсэх нь эргэлзээтэй байна. Аун Сан Су Чи удаан хугацаанд Мьянмарын армийн талд өргөс мэт байсан бөгөөд тус улсын шүүх засаглал нь цэргийнхний талд байх хандлагатай байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com