АНУ-ын цөмийн хамгаалалтаас зайлсхийх зорилготой Хятадын хэт авианы пуужингийн туршилт нь АНУ-ын хувьд "Спутникийн цаг"-ын үе шиг байсан гэж генерал Марк Милли мэдэгдэв.
Түүний хэлсэн үг нь Бээжингийн туршилт Америкийн албаныхныг хэрхэн гайхшруулж байсныг нотолсон юм.
Туршилтууд нь "маш чухал технологийн үйл явдал" гэж генерал Милли мөн хэлсэн бөгөөд "энэ нь бидний бүх анхааралд байгаа" гэжээ.
Хэт авианы пуужингууд нь хурдан маневр хийж, чиглэлээ өөрчлөх чадвартай бөгөөд АНУ-ын одоо байгаа хамгаалалтыг таслан зогсоох нь бараг боломжгүй ч аюултай аж.
Тодруулбал, энэ зун хоёр тусдаа туршилт хийгдсэн бөгөөд энэ нь хэт авианы пуужинг Антарктидын дээгүүр харвах боломжтой гэдгийг тодорхой болгосон. Мөн АНУ-ын системүүд бүгд Номхон далайн дээгүүр баруун болон хойд зүг рүү чиглэсэн байдаг тул өмнөд зүгээс ирэх довтолгоог эсэргүүцэж чадахгүй ажээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com