Америкийн эмийн үйлдвэрлэлийн аварга компани НҮБ-ын дэмжлэгтэй ашгийн бус байгууллагад "Ковид-19" эмийг амласан ёсоор лицензгүй олгохоор боллоо.
Эмийн патентын сантай байгуулсан гэрээ нь Африк, Азийн голдуу 105 орны компаниудад молнупиривир хэмээх вирусын эсрэг эмийн бэлдмэлийг тусгай зөвшөөрөл авч, үйлдвэрлэж эхлэх боломжийг олгох юм.
Вакцин олдохгүй ядуу буурай орнуудад эмийг хямд үнээр үйлдвэрлэж борлуулах боломжтой аж.
Хөгжиж буй дэлхийн бүх бүс нутгаас 50 гаруй компани дэд лиценз авахаар тус байгууллагад хандсан байна.
Мерк энэ сард эмнэлзүйн томоохон туршилтаар тус эмийг ковидын өндөр эрсдэлтэй өвчтөнүүдийн эмнэлэгт хэвтэх, нас баралтыг хоёр дахин бууруулсан гэж мэдээлсэн билээ.
Эмийн патентын сангийн захирал Чарльз Гор "Энэ бол Ковид эмийн анхны ил тод нийгмийн эрүүл мэндийн лиценз бөгөөд хамгийн чухал нь эмнэлгээс гадуур хэрэглэж болох зүйл юм" гэлээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com