Шинэ Зеландад үйлчлүүлэгчидтэй ойр харилцдаг ажилтнууд буюу ресторан, биеийн тамирын заал, баар, үсчин гоо сайханд ажилладаг ажилтнууд коронавирусийн эсрэг вакцинд хамрагдахыг шаардаж эхэллээ.
Өмнө нь зөвхөн эмнэлгийн ажилчид болон багш нар вакцинд хамрагдах шаардлагатай байв.
Шинэчлэгдсэн дүрмээр Шинэ Зеландын нийт ажилчдын 40 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдах шаардлагатай эсвэл ажилгүй болох эрсдэлтэй гэсэн үг юм. Мөн вакцинжуулалтын шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй аж ахуйн нэгжүүдийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахгүй аж.
Тус улсын Ерөнхий сайд Жасинда Ардерн Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргасны дараа “Вакцины гэрчилгээ шаардлагатай ажлын байранд ажилладаг бүх хүмүүс вакцин хийлгэх болно” гэж мэдэгдэв.
Шинэ Зеланд улс хамрагдах боломжтой хүн амын 90-ээс доошгүй хувийг вакцинд хамруулах зорилт тавьсны дараа ийм мэдэгдэл хийсэн байна. Одоогийн байдлаар нийт хүн амын 74 хувь нь нэгээс доошгүй тун вакцин хийлгэж, 61 хувь нь бүрэн вакцинд хамрагдсан гэж Our World in Data мэдээлжээ.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
Хонг Конг нь "өндөр эрсдэлтэй" орнуудаас, тэр дундаа АНУ болон Европын ихэнх орноос ирсэн хүмүүсийг 21 хоног хөл хорион дэглэмд мөрдөхийг шаардана.
-
АНУ-ын эрүүл мэндийн зөвлөх хороо 5-11 насны хүүхдүүдэд Pfizer вакцины тунг хэрэглэхийг санал болгов.
-
Өнгөрсөн долоо хоногт 39 тохиолдол бүртгэгдсэний дараа Хятад улс баруун хойд Ланжоу хотыг өнөөдөр хөл хорихыг тушаажээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com