x

Facebook компани нэрээ Meta болгон өөрчиллөө

Facebook компанийн гүйцэтгэх захирал Марк Зүкербэрг "Facebook" гэх нэр нь компанийн бүх үйл ажиллагааг илэрхийлэх боломжгүй тул нэрээ солино хэмээн саяхан мэдэгдсэн байсан билээ. 

Тэгвэл Марк Зүкербэрг өчигдөр мэдэгдэл гаргаж, компанийхаа шинэ нэрийг танилцуулав.

Шинэ нэр нь “metaverse” гэх бөгөөд тус компани цоо шинэ салбарт төвлөрч ажиллах болсныг харуулж байгаа юм байна. Энэ нь хүмүүс интернэт орчинд виртуал болон бодит амьдралыг хослуулан ажиллаж, амьдрах тухай ойлголт юм.

Өөрөөр хэлбэл, нүдэндээ зүүдэг виртуал төхөөрөмж ашиглан хоорондоо харилцах, ажиллах, зугаацах, худалдаа наймаа хийх боломжтой аж.

Марк Зүкербэргийн үзэж байгаагаар ирэх арван жилд тэрбум орчим хүн метаверс ертөнцөд нэгдэх гэнэ.

Тэрээр “Өнөөдөр биднийг сошиал медиа компани гэж хардаг. Үнэндээ бид бол хүмүүсийг хооронд нь холбох технологийг бүтээдэг компани юм” гэжээ.

Сүүлийн үед нийгмийг талцуулж, үзэн ядалтыг дэвэргэсэн агуулгаар мөнгө олдог хэмээн хүчтэй шүүмжлүүлэх болсон Фэйсбүүк компанийн хувьд энэ нь муу нэрээсээ салж, шинэ имиж бүрдүүлэх чухал шийдвэр болж байна гэж ажигдагчид хэлж байна.

Мөн 2021 оны 12-р сарын 1-ний өдрөөс эхлэн компанийн хувьцаа хөрөнгийн зах зээлд “MVRS” хэмээх нэрийн дор арилжаалагдаж эхэлнэ гэж мэдэгджээ.

Тус компанийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт гарахгүй бөгөөд цаашдаа одоогийн нэрээрээ үргэлжлүүлэн ашиглагдах аж. Одоогоор тус компанид Facebook, Instagram, WhatsApp, Messenger, Quest VR hedset, Horizon VR зэрэг бусад бараа үйлчилгээнүүд багтдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 15 цаг 52 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 16 цаг 0 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Уржигдар 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Уржигдар 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Уржигдар 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Уржигдар 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Уржигдар 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа
Top