Глазгоу хотод болох цаг уурын дээд хэмжээний уулзалтын өмнө Аргентин, Их Британи, Канад, ЕХ-ны ихэнх хэсэг, Өмнөд Африк, АНУ зэрэг олон улс 2030 он гэхэд дэлхийн дулаарлын утааг бууруулах амлалтаа ахиуллаа.
Гэвч НҮБ-ын мягмар гаригт гаргасан тайланд дурдсанаар, ирэх арван жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамгийн сүүлийн төлөвлөгөө нь дэлхийн температурын аюултай өсөлтөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай чармайлтаас хол байна. Шинэ амлалтууд нь шаардлагатай цомхотголын ердөө долооны нэгийг бүрдүүлэхээр байна гэжээ.
Хэрэв эдгээр амлалтууд биелчихвэл 2100 он гэхэд үйлдвэржилтийн өмнөх үеийнхтэй харьцуулахад дэлхий цельсийн 2.7 хэмээр дулаарна гэж тайланд дурджээ.
Энэ нь гадны дүн шинжилгээгээр олж мэдсэн зүйлтэй ерөнхийдөө нийцэж байгаа аж. Ийм их дулааралт нь ирэх жилүүдэд дэлхий даяар халууны давалгаа, ган гачиг, үер, ой хээрийн түймрийн эрсдэлийг эрс нэмэгдүүлнэ гэж эрдэмтэд анхаарууллаа.
Тайланд улс орон бүр амлалтаа биелүүлэх эсэх нь тодорхойгүй, мөн олон засгийн газар зорилгодоо хүрэхийн тулд бодлого, хууль тогтоомж гаргаагүй байгааг дурьджээ.
Жишээлбэл, Австрали улс 2050 он гэхэд утааг цэвэр байлгах амлалтаа эцсийн мөчид амласан. Гэвч 2030 он хүртэл утааны хэмжээг чангатгаагүй төлөвлөгөө нь үүнийг хэрэгжүүлэхэд хэцүү болгож бай гаа аж.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ингер Андерсен "Дэлхий ертөнц бидний өмнө тулгарч буй аюулын талаар бодож, сэрэх ёстой" гэлээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com