Вакцин үйлдвэрлэгч Модерна компани өөрийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакцин нь аюулгүй бөгөөд 6-11 насны хүүхдүүдэд хүчтэй дархлааны хариу урвал үүсгэдэг гэж мэдэгдлээ.
АНУ-ын эмийн холбооны зохицуулагчид 12 ба түүнээс дээш насны хүүхдүүдэд вакцин хийлгэхийг зөвшөөрсөнөөс хэдхэн сарын дараа энэ тайланг гаргажээ.
Энэхүү тайлан нь дэлхий дахинаа Засгийн газруудад хүүхдүүдэд зориулсан ковидын вакциныг хэзээ ард иргэддээ нэвтрүүлэх эсэх шийдвэрийг гаргахад туслах аж.
АНУ-д арваннэгдүгээр сарын эхээр хүүхдийн вакцины тунг тарьж эхлэлж магадгүй байна.
Одоохондоо Модерна бүрэн датагаа нийтлээгүй байгаа бөгөөд үр дүнг нь хянан шалгасан сэтгүүлд ч мөн хараахан нийтлэгдээгүй байна. Хүнс, эмийн удирдлагын зөвлөх хороо 5-11 насны хүүхдүүдийн Pfizer вакцины мэдээллийг хянахаас нэг өдрийн өмнө энэхүү тайланг нийтэд зарлаад байгаа юм.
Тус компани үр дүнг удахгүй Хүнс, эмийн удирдлагын хороонд хүргүүлэхээр төлөвлөж байна гэжээ.
Дашрамд, Модернагийн туршилтанд хамрагдсан хүүхдүүдэд дархлаажуулалт хийж дууссанаас нэг сарын дараа эсрэг биеийн түвшин залуу насанд хүрэгчдийнхээс 1.5 дахин их байсан гэж мэдэгдээд байгаа юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com