Талибанчууд өнгөрсөн долоо хоногт Кабул дахь Интерконтинентал зочид буудалд болсон олон нийтийн арга хэмжээнд амиа золиослогчдын гэр бүлийг цуглуулжээ.
Энэхүү арга хэмжээн дээр Талибанчууд АНУ-ын дэмжлэгтэй эвсэл болон Афганистаны засгийн газрын эсрэг тэмцэлд тэдний хийсэн үйл ажиллагааг өндрөөр үнэлсэн байна. Тэд хохирсон ар гэрийнхнийг тайвшруулахын тулд эмгэнэл илэрхийлж, газар амалжээ.
Энэ шийдвэр нь дайны түүхийг дахин бичих, амиа золиослогчийн дүрийг мэргэжлийн түвшинд гаргах гэсэн оролдлого мэт олон улсад харагдсан гэж Таймс сонины сэтгүүлч бичсэн байна.
Түүнчлэн Талибанчууд өмнөх засгийн газрын армид амь үрэгдэж, шархадсан цэргүүдийг хэрхэн дурсах, тэдний гэр бүлийн гишүүдэд нөхөн олговор олгох эсэх зэрэг асуудлуудыг дэвшүүлжээ.
Талибанчууд 2001 онд амиа золиослох халдлага үйлдэж эхэлсэн гэж шинжээчид үзэж байгаа бөгөөд дайны төгсгөлд энэ халдлага нь цэргийн салшгүй тактик болж хувирсан билээ. Тэдгээрийг гүйцэтгэсэн хүмүүс гөлгөр дүрэмт хувцас өмсөж, тодорхой ангиудад элит гэж нэрлэгдэж байсан юм.
Энэ зуур АНУ-ын зүгээс аюултай байж болзошгүй хэмээн улаанаар ангилагдсан олон арван Афганистаны дүрвэгсэд Косово дахь цэргийн баазад түгжигдсэн хэвээр байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com