NBC телевизийн алдарт "Найзууд" цувралын кофены газрын зөөгч, менежрийн дүр болох Гантерийн дүрд тоглосон жүжигчин Жэймс Майкл Тайлер хорт хавдрын улмаас 59 насандаа таалал төгсжээ.
Тайлер өчигдөр орой буюу ням гаригийн өглөө Лос Анжелес дахь гэртээ нас барсан хэмээн түүний менежер мэдээлсэн байна.
Түүний эхнэр Женнифер Карно "Түүнтэй нэг л удаа уулзсан хүмүүс хамгийн сайн найзууд болдог. Хорт хавдар хэнийг ч дайрч мэднэ. Хайртай хүнээ орхихгүйн тулд 40 наснаасаа өмнө эрт үзлэгт хамрагдаж байгаарай гэж бүх хүмүүст захимаар байна" хэмээн бичжээ.
Тайлер 2018 онд түрүү булчирхайн хорт хавдартай болсноо мэдсэн бөгөөд хожуу оншлогдсон тул эмчилгээгүй болсон байжээ.
Түүний бүтээсэн Гантерийн дүр "Найзууд" цувралын зургаан гол дүрээс цөөн хугацаанд дэлгэцнээ гардаг ч үе үеийн үзэгчдийн хамгийн хайртай дүрээр удаа дараа шалгарч байсан юм. Америкийн NBC телевизээр 1994-2004 оны хооронд гарч байсан уг цувралын 150 ангид Тайлер туслах дүр бүтээсэн юм.