Их Британи сүүлийн дөрвөн сарын турш халдвар судлалын томоохон туршилт явуулж, өдөр бүр халдварын өндөр түвшинтэй байсан ч бараг бүх коронавирусийн хязгаарлалтыг цуцалсан билээ.
Вакциныг хурдан нэвтрүүлсэн нь чөлөөтэй, аюулгүй зорчих боломжийг олгосон гэж эрх баригчид мэдэгдсэн юм.
Гэхдээ энэ онол мөн л туршилтын түвшинд явж байна.
Өвчлөл, эмнэлэгт хэвтэх, нас барах тохиолдол нэмэгдэж, вакцины үр нөлөө буурч эхэлж байна. Мөн вакцин хийлгэсэн хүмүүс илүү их халдвар авч байх шиг байна, энэ нь хэдэн долоо хоногийн өмнө сургуулийн хүүхдүүд өвчлөлийн дийлэнх хувийг эзэлж байсан үетэй харьцуулахад гарсан дүн юм.
Лондонгийн Кингс коллежийн генетик эпидемиологийн профессор Тим Спектор хэлэхдээ "Бүх зүйл нэг дор биднийг цохиж байна. Гэнэтийн сэргэлт нь тахлын хамгийн аймшигтайг ардаа тавьсан гэж итгэж байсан улсын хувьд цохилт боллоо" гэсэн юм.
Тус улсад пүрэв гаригт шинэ тохиолдол 50,000 давсан нь өнгөрсөн долоо хоногийнхоос 18 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн тус хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 15.4 хувиар нэмэгдэж, 959-д хүрсэн бол Ковид-19-ийн улмаас 115 хүн нас барсан нь бараг 11 хувиар өссөн байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com