Австрали бол чулуужсан түлшний экспортоор дэлхийд гуравдугаарт жагсдаг орон. 2050 он гэхэд цэвэр утаа ялгаруулах үүрэг хүлээсэн өндөр хөгжилтэй орнуудаас сүүлийн байрыг энэ улс эзэлж байна.
Шотландад болох НҮБ-ын уур амьсгалын томоохон хурал эхлэхэд хэдхэн хоног үлдээд байхад Австрали улс 2030 он хүртэлх зорилтоо бэхжүүлэх, чулуужсан түлшний үйлдвэрлэлээс татгалзах төлөвлө гөө гаргахаас татгалзав.
Түүний оронд тэд нүүрсний уурхай, хийн ордуудыг нээж, батлуулж байна. Өнгөрсөн жилийн тоо баримтаас харахад тэдний чулуужсан түлшний үйлдвэрлэлийн татварын хөнгөлөлт нь үндэсний армидаа зарцуулсан мөнгөн дүнгээс ч илүү үнэтэй байсан байна.
Австралийн Ногоон намын удирдагч, Мельбурнаас парламентэд сонгогдсон гишүүн Адам Бандт “Засгийн газар болон сөрөг хүчнийхэн нүүрс, байгалийн хийн үйлдвэрүүдэд баригдсан. Энэ бол нефттэй улсын хувилбар юм" гэжээ.
Австраличуудын дийлэнх нь зардал ихтэй байсан ч цаг уурын арга хэмжээ авахыг хүсч, засгийн газраас нүүрсний шинэ уурхайн зөвшөөрлийг зогсоохыг хүсч байгааг санал асуулга харуулж байна.
Шинэ Өмнөд Уэльс зэрэг хэд хэдэн муж улс 2050 он гэхэд утааг цэвэр байлгах үүрэг хүлээжээ.
Харин Ерөнхий сайд Скотт Моррисон хатан хаан II Элизабетын шүүмжлэл болон Таймс сонины олон нийтийн хөрөнгөөр санхүүждэг хамгийн том сурталчилгааны самбарт өөрийгөө уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхээс татгалзагч, "Нүүрс-о-фил Данди" гэж дуудуулсныхаа эцэст нэг юм тус уур амьсгалын дээд хэмжээний уулзалтад оролцохыг зөвшөөрсөн байна.
Энэ зуур АНУ-ын тагнуулын болон батлан хамгаалахын агентлагууд дулаарч буй гараг нь улс орнуудын хоорондын зөрчилдөөнийг нэмэгдүүлж, цагаачлалыг өдөөх болно гэж анхааруулсан тайланг гаргажээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com