Талибанчууд Афганистаныг эзлэхээс өмнө шүүгч болсон 200 гаруй эмэгтэй одоо ажил хийх эрхгүй болжээ. Мөн эмэгтэй шүүгчид шударга ёсны төлөө ажилласныхаа төлөө хариуцлага хүлээхээс эмээж байна.
Олон хүн аюулд өртөж, нуугдаж байгаа гэж Олон улсын эмэгтэй шүүгчдийн холбооноос мэдээлж байна. Афганд иргэний үнэмлэх, гадаад паспортгүй эмэгтэйчүүд эрчүүдээс олон байдаг аж.
Хэд хэдэн шүүгч асан Талибаны албан тушаалтнууд шүүхийн бүртгэлээс хувийн мэдээллээ сэргээж, заримынх нь банкны дансыг битүүмжилсэн гэж мэдэгджээ.
Олон хүмүүс энэ тадаар "заналхийлсэн" гэж ярьж байна.
Шүүгч асан 28 настай Вахида хэлэхдээ "Бид ажил, гэр орон, амьдралын хэв маягаа бүгдийг алдсан" гэсэн юм.
Дашрамд, талибанчууд Афганистаныг эзлэхээс өмнө 270 гаруй эмэгтэй шүүгч Афганистаны авлигад идэгдсэн, эрэгтэй давамгайлсан шүүхийн тогтолцоонд ажиллаж байсан байна. Эмэгтэй шүүгчидтэй тусгай шүүх, цагдаагийн тусгай анги, прокурорын байгууллагатай хамтран эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэргийг шийдвэрлэдэг байжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com