Хятадын барилгын магнат Evergrande компанийн хувь заяа тодорхойгүй байгаа нь дэлхийн санхүүгийн зах зээлийг самарч, дэлхий даяар ярианы сэдэв болж байна. Гэвч төрийн мэдлийн шилдэг мэдээллийн хэрэгслүүд сүүлийн хэдэн долоо хоног "Evergrande"-ийн нэрийг ч бараг дурдаагүй байна.
Харин эсрэгээрээ тус компаниас байр, үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан энгийн хэрэглэгчдийн орь тавьсан дуугаар олон нийтийн сүлжээ дүүрээд буй юм. Сонин, телевизүүд энэ байгууллагыг таг чиг орхиж тус болж байна уу даа гэлтэй хэдэн долоо хоног өнгөрөв.
Ашгүй эцэст нь баасан гаригт тус улсын төв банк тус компанийн өрийн хямралын талаар санаа зовж эхэлснээс хойш нэг сар гаруй хугацааны дараа хятадын интернэтээр энэ сэдэв гал өрдөж эхэлсэн бөгөөд хариуд нь албаныхан ус цацаж байна уу гэлтэй нөхцөл байдал хяналтанд байгаа гэж л хэлэв.
Бээжин хатуу тэнцвэрт байдлыг бий болгох ёстой: 300 тэрбум долларын өрийн хямралыг үл тоомсорлох нь хэтэрхий том боловч эрх баригчид олон нийтийн сандрахаас зайлсхийхийг хүсч байна. Энэхүү хязгаарлагдмал хандлага нь хэт их мөнгө зарцуулж, олон жилийн турш зээл авсан аварга компаниудад мессеж илгээж магадгүй ажээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com