Орос улсад тахал өвчин эхэлснээс хойш анх удаа бямба гаригт 24 цагийн дотор 1000 гаруй хүн нас баржээ. Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 34,000 гаруй шинэ халдвар бүртгэгдсэн нь дахин нэг сөрөг дээд амжилт тогтоолоо.
Харьцуулбал, тус улсын хүн амын талаас бага хувьтай Британид сүүлийн 24 цагийн хугацаанд 57 хүн нас баржээ.
Ерөнхий сайд Михаил Мишустин өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ, "Оросын 146 сая оршин суугчдын ердөө 42 сая нь бүрэн вакцинд хамрагдаагүй байгаа" гэв. Гэсэн хэдий ч засгийн газар цөөн тооны хязгаарлалт тавьжээ.
"Оросуудын 40 орчим хувь нь засгийн газартаа итгэдэггүй бөгөөд эдгээр хүмүүс вакцинаас татгалздаг хамгийн идэвхтэй хүмүүс байдаг" гэж бие даасан санал асуулгын байгууллагын захирал хэлжээ. Наймдугаар сард хийсэн нэг санал асуулгаар оросуудын 52 хувь нь вакцин авах сонирхолгүй гэж хариулсан байна.
Засгийн газрын анхны хайхрамжгүй байдал нь олон оросуудад вирусын талаар энгийн ойлголт төрүүлсэн аж. Зарим хүмүүс бусад вакцинуудад Оросын өөрийн Sputnik V-ээс илүү итгэдэг гэжээ. Ерөнхийлөгч Владимир Путин зөвхөн Зургадугаар сард вакцин хийлгэсэн гэдгээ мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт вакцинжуулалтыг сурталчлахыг парламентчдаас хүссэн юм.
Дэлхийн бусад хэсэгт ковидтой холбоотой:
-
Сүүлийн хоёр долоо хоногт өдөр тутмын тохиолдлын дундаж тоо 40 гаруй хувиар буурсан тул Өмнөд Солонгос өчигдөр вирусын хязгаарлалтаа хөнгөвчилжээ.
-
Окланд дэлхийн хамгийн хатуу ширүүн хөл хориог дахин хоёр долоо хоногоор сунгалаа.
-
Шинэ Өмнөд Уэльс муж нь хамрагдах боломжтой хүмүүсийн 80 хувийг бүрэн вакцинжуулах зорилгоо биелүүлсний дараа Сидней хязгаарлалтыг улам зөөлрүүлэв.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com