Биологийн олон янз байдлын уналтыг зогсоох эрдэм шинжилгээний ажлын хүрээнд НҮБ-ын биологийн олон янз байдлын өндөр түвшний уулзалт болж байна.
Дэлхий дээрх энх амьдралыг хамтад нь тэтгэдэг төрөл зүйл, системийн хурдан сүйрлийг зогсоох, багасгах зорилготой дэлхийн цаг уурын дээд хэмжээний уулзалт Глазго хотод эхэллээ.
Олон тооны тэргүүлэх эрдэмтдийн үзэж байгаагаар хоёр уулзалтын оролцоо тэнцүү өндөр байгаа боловч биологийн олон янз байдлын хямралд төдийлөн анхаарал хандуулаагүй байна. Хүн төрөлхтөн газар тариалан эрхлэх, олборлох, мод бэлтгэх, загас агнуур хэт их хийх зэргээр олон амьтны орон гэрийг сүйтгэж, улмаар зарим амьтад устах аюулын эрмэгт тулсан.
Эрдэмтэд өөрчлөлт хийж буй оролдлогуудыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.
"Хэрэв дэлхийн хамтын нийгэмлэг олон амьтан устаж үгүй болж энэ үйл явдлыг дараа нь анхаарч болох асуудал гэж бодоод зөвхөн цаг уурын өөрчлөлтөө тэргүүн эгнээнд бодсоор байх юм бол аюулын харанга дэгдэхэд нэгэнт оройтсон байх болно" гэж Үндэстнүүдийн хооронд гэрээ байгуулах үүрэгтэй ажлын хэсгийн ахлагчдын нэг Фрэнсис Огвал хэллээ.
Газар дээрх ихэнх амьд амьтны төрөл зүйлийн дундаж элбэг дэлбэг байдал 1900 оноос хойш дор хаяж 20 хувиар буурсан гэж дэлхийн биологийн олон янз байдлын байдлын талаарх томоохон тайланд дурджээ.
Дэлхий хэт олон амьтадаа алдвал экосистем гажиж, ажиллахаа болино.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com