Пүрэв гаригт Бейрутын хорооллыг дайны бүс болгон хувиргасан шашны бүлэг хоорондох мөргөлдөөний үеэр дор хаяж зургаан хүн амь үрэгдэж, олон арван хүн шархаджээ.
Шиитийн лалын шашинтай хоёр нам болох Хезболла ба Амаль хөдөлгөөний удирдсан жагсаалын үеэр түрэмгийлсэн ширүүн үйл явдал болжээ. Жагсагчид өнгөрсөн онд Бейрутын боомтод болсон асар том дэлбэрэлтийг судалсан шүүгчийг огцруулахыг шаардаж байсан юм.
Энэхүү тулаан нь Лебонаны улс төр, эдийн засгийн хямралд орох хамгийн доод түвшинг тогтоов.
Суннитууд, Шиитүүд ба Христийн шашинтнууд бол Лебонаны хамгийн том шашны бүлэг бөгөөд шашин шүтлэг, Хезболла бүлэглэлийн хоорондох зөрчилдөөн ихэвчлэн хүчирхийлэлд үүсгэдэг бөгөөд энэ нь тус улсад 15 жил үргэлжилсэн иргэний дайны үеэр хамгийн их сүйрэлд хүргэж, 1990 онд дууссан юм.
Товчоор Лебонаны мөнгөн тэмдэгт унаж, эдийн засаг нь сэхээнд байгаа. Албан тушаалтнуудын хоорондох ширүүн тэмцэл нь урагшлах замыг мухардалд оруулжээ. Өнгөрсөн онд Бейрут боомтод болсон дэлбэрэлт нь Лебанончуудын олон арван жил засаглал муу байсан гэж үзсэн үр дүнг илчилсэн юм.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com
Сэтгэгдэл (1)