x

"Хөрөнгө оруулалагчид эхлээд тухайн улсын хуулийг надад ээлтэй байна уу үгүй юу гэдгийг нь хардаг"

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Олон нийтээс ирж байгаа асуулттай холбоотойгоор бид энэ хуультай холбоотой мэдээллийг төдийлөн сайн өгч чадсангүй гэж өөрсдийгөө дүгнэж байна.

Гадаадын иргэн Монгол Улсад  500 мянга ам.доллар, 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ч бай байнга оршин суух эрх үүсдэггүй. Үүнийг Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон Гадаадын иргэн харьяатын газар хуулийн дагуу шийддэг. Хуулиар манайд виз мэдүүлсэн гадаадын иргэнд хүсэлтийг нь зөвшөөрөхгүй байх эрхтэй. Яагаад зөвшөөрөөгүйгээ тайлбарлах албагүй. Тэр ч байтугай виз олгосон ч хилээр нэвтрүүлэхгүй байх эрхтэй.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар дипломат байгууллагаас өөр байдлаар Монгол Улсад байнга оршин сууж байгаа гадаадын нийт иргэний тоо манай улсын хүн амын гурван хувиас хэтрэхгүй, нэг улсын иргэний тоо Монгол Улсын нийт хүн амын нэг хувиас хэтрэхгүй байна гэж заасан байдаг. Монгол Улс энэ тоог баримталж байгаа.

Хуулийн төсөлд хэдий хөрөнгө оруулсан ч бай Үндэсний хөгжлийн газраас нотлох баримтаа авч, ГИХГ-т байнгын оршин суух зөвшөөрөл авахаар хандана. Ингээд холбогдох хуулийн дагуу ГИХГ зөвшөөрөл олгох эсэхээ шийднэ. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн манай улсад хөрөнгө оруулснаар байнга оршин суух зөвшөөрөл хүсэх эрх нь үүснэ гэсэн үг.

Хууль санаачлагчид хуулийн төслийг боловсруулах явцдаа Засгийн газраас санал авсан. Ингэхэд дэмжсэн. Гэхдээ одоогийн хууль дахь 100 мянган ам.долларын босго нь яг гадаадын эх үүсвэрээс орж ирсэн гэдэг нь тодорхойгүй байна. Хоёрдугаарт, 100 мянган ам.доллар түр дансанд байршуулж, түр оршин суух зөвшөөрөл авмагцаа тэр мөнгөө буцаагаад авч байна эсвэл хөрөнгө оруулалт хийхгүй байна гэсэн. Тиймээс бид дор хаяж хоёр ажлын байр бий болгосон, санхүүгийн тайлан өгдөг, үйл ажиллагаа явуулдаг бизнес байх ёстой гэдэг шаардлага оруулж ирсэн.

Монгол Улсын иргэншил, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой маш нарийн хуулийн зохицуулалт байдаг. Иргэншлийн асуудлыг гэхэд зөвхөн Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог.

Гадаадын хөрөнгө оруулалт гацаад байгаагийн шалтгаан нь энэ хууль юм уу гэж асууж магадгүй. Энэ хууль бол зөвхөн нэг нь. Хөрөнгө оруулалагчид тухайн улсын хуулийг хараад надад ээлтэй байна уу үгүй юу гэдгийг нь хардаг юм билээ.

УИХ-ын гишүүд хууль өргөн барихдаа Засгийн газраас санал авдаг. Дээр нь УИХ-ын Тамгын газарт хянуулдаг. Тухайн хууль нь Үндсэн хуульд нийцэж, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай зөрчилдөж байна уу үгүй юу гэдгийг шалгаад, өргөн барих зөвшөөрөл олгодог. Эцэст нь тухайн хуулийг батлах эсэхийг УИХ шийддэг" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 19 цаг 38 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 19 цаг 51 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 цаг 3 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 20 цаг 19 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 21 цаг 26 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top