Ерөнхийлөгч Байден лхагва гаригт мэдэгдэл хийлээ. Тэрээр түүний засаг захиргаа гол боомт болон зарим томоохон жижиглэн худалдаачдын цагийг уртасгах гэх мэт баярын худалдааны улиралд аюул учруулж буй нийлүүлэлтийн сүлжээг задлах, тасалдлыг арилгах арга хэмжээ авч байна гэв.
Мөн Лос Анжелес боомт 24 цагийн турш ажиллаж эхэлнэ гэж Цагаан ордноос мэдэгдэв.
UPS, Walmart, FedEx зэрэг компаниуд мөн оргил бус 24 цагаар ажиллахаар болсноо зарлах аж.
Еөрнхийлөгч Байден хэлэхдээ, манай улс илүү урт хугацаанд бодолцож, ковидын хямралаас үүдсэн нийлүүлэлтийн сүлжээний эмзэг байдлыг засах ёстой гэсэн юм.
Боомтууд, үйлдвэрүүд болон тээврийн эгнээний асуудлууд нь хомсдол, хүргэлтийн хугацаа урт, үнийн өсөлтийг бий болгоход нөлөөлж байгаа. Цагаан ордны дээрх үйл ажиллагаа хичнээн тус болох нь тодорхойгүй байна. Харин шинжээчид зарим асуудал ирэх оны эцэс хүртэл үргэлжилж магадгүй юм гэж үзжээ.
Инфляци нь хэрэглэгчдийн итгэлийг хөсөрдүүлэхээр хэмжээнд байгаа гэв.
Лхагва гаригт Хөдөлмөрийн хэлтсээс сар бүрийн инфляцийн гол үзүүлэлт болох Хэрэглээний үнийн индекс Есдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.4 хувиар өссөн тухай мэдээлэв.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com