x

Хятадын орон сууцны зах зээл худалдан авагчдыг бухимдуулж байна

Хятадын барилгын магнат Evergrande Group-ийн санхүүгийн бэрхшээл, түүнийг уналтын ирмэг рүү түлхсэн Засгийн газрын бодлого нь эдийн засгийн чухал хөшүүрэг болох орон сууцны борлуулалтын зах зээлийг заналхийлж байна.

Олон жилийн турш орон сууц нь хятад гэр бүлийн хуримтлалын гол шалтгаан болж ирсэн. Хятадад өрхийн баялгийн бараг дөрөвний гурав нь үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой байдаг бөгөөд үл хөдлөх хөрөнгө нь тус улсын эдийн засгийн өсөлтийн дөрөвний нэгээс илүү хувийг хангадаг болсон гэж зарим тооцоогоор дүгнэжээ.

Одоо Эвергранд гэх мэт барилгын компаниуд барилгаа үргэлжлүүлэх боломжгүй байна. Тус улсын 1.6 сая орчим иргэд худалдаж авсан орон сууцаа хүлээсээр л байна. Бусад нь хэзээ ч баригдахгүй орон сууцанд мөнгөө өгөхөөс айж байгаа.

"Үнэндээ бидний үл хөдлөх хөрөнгийн зах зээл маш ноцтой буурч, үнэ, борлуулалт, барилгын идэвхжил унаж байгаа нь ойрын хоёр улиралд эдийн засгийн өсөлтийг удаашруулах магадлалтай байгааг бид харж байна" гэж эдийн засгийн бие даасан судалгааны компанийн захирал хэлэв.

Хятадын 100 томоохон үл хөдлөх хөрөнгийн компаниуд Есдүгээр сард борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс гуравны нэгээс илүү хувиар буурсан гэж мэдээлэх төлөвтэй байна.

Хэдийгээр Засгийн газар бараг дуугүй байсан ч зохицуулагчид энэ салбарыг дэмжих алхам хийж эхэлсэн байна. Төв банк дотоодын банкуудад илүү их мөнгө татах боломжийг олгох үүднээс яаралтай тусламжийн цэгүүдийг нээжээ. Орон нутгийн засаг захиргаа боломжит уналтыг удирдахад туслах ажлын хэсэг байгуулжээ.

Evergrande-ийн хамгийн сүүлийн үеийн мэдээ: Даваа гаригт тус компани хоёр долларын бондын хүүгийн ээлжит төлбөрөө алдсан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт Хонконг дахь хувьцаагаа арилжаалахаа зогсоож, ашигтай нэгж зарах боломжтой болсноо зарлажээ.

Б.Бүжлхамаа

www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 19 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 19 цаг 15 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Уржигдар 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Уржигдар 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Уржигдар 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Уржигдар 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Уржигдар 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа
Top