Их Британийн Ковид-19-ийн эсрэг авч хэрэгжүүлсэн анхны хариу арга хэмжээ нь "Их Британид тохиолдсон нийгмийн эрүүл мэндийн хамгийн том бүтэлгүйтлийн нэг" гэж мягмар гаригт гаргасан парламентын асуулгад дурджээ.
Уг тайланд дурдсанаар, засгийн газар өргөн цар хүрээтэй туршилт хийж чадаагүй, тахлын эхний саруудад хөл хорио, хил хаасан, хойшлуулсан зэргээр сүргийн дархлааны талаар сайн бодож төлөвлөөгүй стратеги баримталсан гэжээ.
Ерөнхий зөвлөх асан Доминик Каммингс хэлэхдээ, Британийн иргэд хөл хорио, хоорондох зай барилтыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн албан тушаалтнуудын таамаглал нь "маш буруу зүйл байсан" гэлээ. Зөвхөн 2020 оны Гуравдугаар сарын сүүлээр халдвар гурван өдөр тутамд хоёр дахин нэмэгдэж, эрүүл мэндийн систем хэт ачаалалтай байх эрсдэлтэй байсан тул Жонсон улс даяар хөл хорихыг тушаасан юм.
Их Британи баян чинээлэг улс орнуудын дунд хамгийн муу Ковид-19 дэгдэлтийн нэгийг туулсан бөгөөд энэ өвчний улмаас албан ёсоор 162,000 хүн нас баржээ. Энэхүү тайланд Засгийн газрын вакцинжуулалтын стратегийг магтаж байна. Тус улс 12 ба түүнээс дээш насны хүмүүсийн 78.6 хувь нь одоо хоёр тун авчээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com