Башар Асадын эсрэг бослогоор эхэлсэн Сирийн дайн 10 жилийн дараа хэрхэх вэ?
Сирийн иргэд ядууралд автсан хэвээр, хөрш зэргэлдээ муж дахь сая сая дүрвэгсэд гэртээ харихаас айдаг хэвээр, баялгаар арвин баруун хойд нутаг нь засгийн газартай дайсагналцсаар байна.
Гэхдээ холбоотнууд болон хөршүүдийн дунд тэд Ассадтай дахин холбогдох ёстой гэсэн ойлголт байдаг. Харин олон жилийн дипломат болон хориг арга хэмжээ нь буултанд очоогүй юм. Одоо олон хүн харилцаагаа сэргээхээр ажиллаж байна.
Сири улсыг сэргээн босгох гэж байгаа талаар хангалттай тодорхой ойлголт байхгүй байгаа нь энэ улсыг нэгтгэж чадах эсэх найдварыг төрүүлж чадахгүй байна.
Сүүлийн үед Сирийн олон улсын харилцаанд дараах үйл явдлууд болж өрнөлөө.
Жорданийн хаан 2-р Абдулла сүүлийн 10 жилд анх удаагаа Ассадтай ярилцжээ. Ливаны өндөр албан тушаалтнууд цахилгааны асуудалд Ассадаас тусламж хүссэн байна. Мөн Эдийн засгийн сайд Дубайд болсон худалдааны экспод очив. АНУ тус улсаар дайран өнгөрөх хийн хоолойг дэмжиж байгаа аж.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com