Хонконг нь тахал болон Бээжингээс явуулж буй улс төрийн хүчирхийллийн дор хоёр жилийн өнгөрөөж, хямралд өртжээ. Олон муу үр дагавар тэр дор харагдсан. Бизнесүүд хаагдаж, улс төрчид баривчлагдаж, жуулчид сураггүй алга болсон байна.
Эдгээрээс нэгэн томоохон өөрчлөлт олон нийтийн анхаарлыг дөнгөж татаж байна.
Зарим оршин суугчид энэ хотод хүүхдүүдээ өсгөхийг хэдийнэ хүсэхгүй болжээ. Бага сургуулиуд энэ жил нэгдүгээр ангид өмнөх жилүүдээс 64 хувиар цөөн сурагчидтай байгаа бол зарим их сургуулиуд оюутнуудынхаа 15 хувийг алдсан байна.
Боловсролын салбар бол хохирогчид болон жолоодогчдын аль аль нь юм. Энэ хичээлийн жилээс эхлэн албан тушаалтнууд эх газрын Хятад маягийн "эх оронч боловсрол"-оор дамжуулан дуулгавартай байхыг сургах аж.
Өнгөрсөн жил Хонконгт хүн ам 1.2 хувиар буурсан нь засгийн газар 1960-аад онд бүртгэл хөтөлж эхэлснээс хойших хамгийн том үзүүлэлт юм. БНХАУ-ын үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсан 2020 оны Долдугаар сараас хойш 89,000 гаруй хүн 7,5 сая хүн амтай хотыг орхисон гэж мэдээлжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com