x

Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

Альфред Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Төв банкны шагналыг Канад-Америкийн эдийн засагч Дэвид Кард, АНУ-ын судлаачид болох Жошуа Ангрист, Гвидо Имбенс нар хуваан хүртлээ. Энэ тухай Хаантны ШУА-ийн Нобелийн хороо даваа гаригт зарлажээ.

“Хөдөлмөрийн эдийн засгийг туршлагын замаар харсныхаа” төлөө Кард алтан медаль ба түүнийг дагалдах мөнгөний тал хувийг авна. Харин Ангрист болон Имбенс шагналын мөнгөний үлдсэн хэсгийг хуваан хүртэнэ. Энэ хоёрын хөдөлмөр нь “шалтгаан ба үр дагаварын дүн шинжилгээнд аргачлалын хувь нэмэр оруулсны төлөө” гэж үнэлэгджээ.

Нобелийн  шагналыг 1901 оноос эхлэн  603 удаа олгосны 86 нь эдийн засгийн  шагналтнууд байна. Энэ шагналыг Шведийн Үндэсний банкны 300 жилийн ойгоор 1968 онд Альфред Нобелийн дурсгалын гэсэн нэрээр бий болгожээ. Нобель өөрийн гэрээслэлдээ эдийн засагчдыг дурьдаагүй учир түүнийг албан ёсоор Нобелийн шагнал гэж хэлэхгүй.

Эрдэмтэдийн судалгаа

Байх л ёстой туршилт явуулаад Давид Кард цалин хөлс ба хөдөлмөрийн зах зээл бүрэлдэхэд цагаачдын хөдөлгөөний нөлөө ямар байгааг авч үзжээ.

1990-ээд оноос эхлэн түүний судалгаанууд нийтээр хүлээн авдаг төсөөллийг огт өөрөөр авч үзэхээс гадна шинэ дүн шинжилгээ, нээлтийг гаргажээ.

"1990-ээд оны дундуур Жошуа Ангрист болон Гвидо Имбенс аргачлалын асуудлыг шийдээд байх ёстой туршилтаас шалтгаан ба үр дагаварын тухай нарийн дүгнэлт хийж болдгийг харуулсан" гэсэн тайлбарыг швед шинжээчид өгсөн байна.

"Кардын судалгаа нь нийгмийн чухал асуудлуудыг хөндөн тавьж өгсөн бол Ангрист, Имбенс хоёрын аргачлалын ололт  нь  жам ёсоор байх туршилтууд нь мэдлэгийн чухал эх сурвалж гэж харуулж өглөө” хэмээн Нобелийн хорооны дарга Петер Фредрикссон тэмдэглэжээ.

Өнөөдрийн шагналтнууд...

Дэвид Кард  нь хөдөлмөрийн эдийн засгийн мэргэжилтэн ба  Беркли дэх Калифорнийн  их сургуулийн профессор. Тэрээр 1956 онд Канадад төрөөд Кингстон дахь Куинсийн их сургуулийг 1978 онд  дүүргэжээ. “Урт хугацааны хөдөлмөрийн гэрээний индексчлэл” сэдвээр эдийн засгийн ухааны докторын зэргийг 1983 онд Принстоны их сургуульд хамгаалсан байна. Кард хөдөлмөрийн гараагаа Чикагогийн Бизнесийн Дээд сургуульд эхлэн, тэнд 1982-1983 онуудад Эдийн засаг ба бизнесийн кафедрын доцент байв. Принстоны  их сургуульд 1983-1997 онуудад багшилж байгаад Берклид иржээ. Кардыг 2014 онд Америкийн эдийн засгийн эвслийн дэд ерөнхийлөгчөөр сонгожээ. Тэрээр 2021 оноос АНУ-ын ШУ-ны Үндэсний академийн гишүүн болсон юм. 

Жошуа Ангрист нь АНУ ба Израилийн иргэн. Тэрээр Огайо мужийн Колубус хотноо 1960 онд төржээ. Огайогийн Оберлины коллежийг 1982 онд бакалаврын зэрэгтэйгээр дүүргэжээ. Харин 1989 онд Принстоны их сургуульд эдийн засгийн доктор хамгаалжээ. 1996 оноос хойш одоо хүртэл Массачусетсийн технологийн дээд сургуульд ажиллаж байна.

Гвидо Вильгельмус Имбенс нь голланд гаралтай америкийн эдийн засагч юм. Тэр 1963 онд төржээ. АНУ-ын Брауны их сургуульд 1991 онд докторын зэрэг хамгаалсан ба Харвард, Калифорнийн их сургуулиудад багшилж байсан, 2012 оноос хойш Стэнфордын бизнесийн дээд  сургуулийн профессор юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Инфляци 9 хувьд хүрлээ 19 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно 19 цаг 13 мин Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчилж эхлэв Уржигдар 20 цаг 32 мин Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид оролцох эрх авчээ Уржигдар 19 цаг 50 мин Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн тангаргаа өргөлөө Уржигдар 19 цаг 46 мин Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Уржигдар 19 цаг 37 мин Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 58 мин Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Уржигдар 12 цаг 02 мин Калифорнийн түймэр “галзуурч” байна 2025-01-11 Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо 2025-01-09 “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох хэрэгтэй 2025-01-09 Монголын хөгжлийг гацаасан нь 2025-01-09 Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагасаар хүйтэрнэ 2025-01-09 Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг байгуулна 2025-01-08 БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа 2025-01-08 Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэнд олджээ 2025-01-08 Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 хувиар бууруулна 2025-01-08 Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ? 2025-01-08 Байнгын хороо: Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов 2025-01-08 “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ 2025-01-08
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Үүлгэртэж болохгүй Үндэсний хиймэл дагуул Өмнөд Солонгосын улс төрийн нөхцөл байдал томоохон дайн дэгд... ​“ГҮҮПЭР” ЗАЯА Монголын хөгжлийг гацаасан нь Гадны хөрөнгө оруулалт Калифорнийн түймэр “галзуурч” байна Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Сайханбилэг, Сахал хоёрыгоо урьж авчраад “Улсын баатар”-ыг н... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс зургаан объектод нэгжлэг хийв Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... “Ёлын-Ам”-нд мөс цөмөрч, суудлын автомашин суужээ Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Хятадад Метапневмовирусын дэгдэлт эхэллээ. Бид яах ёстой вэ?... Н.Учрал: Эдийн засгийн харилцаанд төр зохицуулагчийн хувиар ... Нью-Йоркийн төвийг татвартай бүс болгосноор түгжрэлийг 10 ху... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа
Top