Польшийн ерөнхий сайд Матеуш Моравиецкийн Европын холбооны хууль эрх зүйн үндсэн зарчмуудын нэгэнд урьд өмнө байгаагүй сорилт өглөө. Энэ нь түүний засгийн газрын Брюссельтэй хийсэн маргааныг улам хурцатгаж байна.
Тодруулбал, Польш "Полексит" гэж нэрлэгддэг хаалга руу явж байна гэсэн түгшүүрийг өдөөжээ.
Франц улс хэлэхдээ ийм гарц нь одоо "де факто эрсдэл" болж байна. Баасан гаригийн орой Франц, Германы Гадаад хэргийн сайд нар Польшийг зэмлэн, ЕХ-ны гишүүнчлэл нь "нийтлэг үнэт зүйлс, дүрмийг бүрэн, болзолгүй дагаж мөрдөх дээр тулгуурладаг бөгөөд энэ нь ёс суртахууны үүрэг хариуцлага биш, энэ бол бас хууль ёсны үүрэг хариуцлага юм" гэжээ.
Европын комисс Польшийн эсрэг бүх эрх мэдлээ ашиглах болно гэж анхааруулсан байна.
Өнгөрсөн пүрэв гаригт Польшийн Үндсэн хуулийн шүүх ЕХ-ны үндсэн гэрээнүүдийн нэг гол зүйл нь Польшийн хууль тогтоомжид нийцэхгүй байна гэж үзээд Европын Холбооны хууль тогтоомж нь зарим хууль эрх зүйн салбарт үндэсний хууль тогтоомжоос давуу эрхтэй гэсэн зарчмыг няцаажээ.
Б.Бүжлхамаа
www.bbc.com