Өөрийгөө захирч байсан тус арал АНУ, Хятадын хурцадмал байдлын гол цөм боллоо. Хүчит гүрнүүдийн хоорондох хэрүүл нь цэргийн мөргөлдөөнийг өдөөж, улмаар бүс нутгийн дэг журмыг өөрчилж магадгүй юм.
Хятадын удирдагч Ши Зиньпин Хятадын олон арван байлдааны онгоц Тайванийн байлдааны агаарын довтолгооноос хамгаалах туршилт хийжээ.
Энэ үйл явдлаас долоо хоногийн дараа буюу өнгөрөгч бямба гаригт тэрээр мэдэгдэл хийсэн юм. Удирдагч Ши Зиньпин "Хятадын ард түмний үндэсний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрс шийдэмгий байдал, тууштай хүсэл зориг, хүчирхэг чадварыг хэн ч дутуу үнэлж болохгүй" гэв.
Хятадад өсөн нэмэгдэж буй цэргийн хүч чадал нь байлдан дагуулалтыг хийх боломжтой боловч цөөн хэдэн хүн үүнийг зайлшгүй гэж үздэг. Гэхдээ эдийн засаг, дипломат цохилт нь Бээжингийн хувьд цэргийн хүчээ гайхуулснаас илүү байх болно.
Шинжчээдийн үзэж буйгаар АНУ аливаа халдлагыг таслан зогсоохыг хүсч байгаа боловч Ази дахь цэргийн давамгайлал нь хэрхэн буурч байгааг ажиж байна. 2020 оны Аравдугаар сард Пентагон дайны тоглоомыг дүрслэн үзүүлэхэд "АНУ-ын цэргийн баг Хятадын шинэ зэвсгийн эсрэг тэмцэж байгаа" тухай гардаг байна.
Бринкманизм: Улс төрийн хувьд хуваагдмал, эдийн засгийн хувьд сүйрлийн тахал өвчнөөр улс орон доголдох тусам АНУ-ын хүч чадал буурсан гэж Хятадын олон албан тушаалтнууд үзэж байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com