Глазго хотод болох НҮБ-ын цаг уурын уулзалтаас хэдхэн долоо хоногийн дараа болно. Харин Хятад улс, утааг бууруулахын тулд илүү ихийг хийх эсэх талаар дэлхий нийт анхаарлаа хандуулж байна.
Дэлхийн эрчим хүчний дээд агентлаг өнгөрсөн долоо хоногт Хятад улс утааг бууруулах "арга хэрэгсэл болон чадавхитай" гэж мэдэгдсэн. Тус байгууллагын энэ үйлдэл нь дэлхийн цаг уурын өөрчлөлтөд сайн муу ямар нэгэн үр дагаварт хүргэж болзошгүй юм.
БНХАУ-ын удирдагч Ши Зиньпин 2030 он гэхэд нүүрс, хий, газрын тос шатаах замаар бий болсон нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хийг бууруулж, гадаадын бусад оронд нүүрсний цахилгаан станц байгуулахгүй, санхүүжилтийг зогсооно гэж амласан. Гэхдээ Хятад улс одоогоор хэд хэдэн асар том хийн цахилгаан станц барьж байгаа бөгөөд мөн 247 гигаваттын нүүрсний шинэ эрчим хүч үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ нь Германы нүүрсний хүчин чадлаас бараг зургаа дахин их юм гэж АНУ-ын цаг уурын элч Жон Керри хэллээ.
Нэмэлт эрчим хүчийг үйлдвэрлэх салбар нь дэлхийн үйлдвэрийн бүтээгдэхүүний гуравны нэгийг үйлдвэрлэдэг Хятадад эрэлт хэрэгцээтэй нь мэдээж. Хятадын утаа ялгаруулдаг хамгийн том хүчин зүйл бол орон сууцны цамхаг, хурдан галт тэрэгний шугам, метро болон бусад томоохон барилгын төслүүдэд шаардлагатай ган, цементийн нөлөө юм.
Энэ зуур сэргээгдэх эрчим хүч ашиглахыг дэмжихийн тулд Хятадын Засгийн газар нүүрснээс гаргаж авдаг эрчим хүч хэрэглэгчдээс тав дахин өндөр төлбөр авахаар болжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com