Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага жил бүр хэдэн мянган африк хүүхдүүдийг хөнөөж буй хумхаа өвчнөөс урьдчилан сэргийлэх анхны вакциныг баталжээ.
GlaxoSmithKline-ийн хийсэн вакцин нь хумхаа өвчний таван үүсгэгчээс хүүхдийн дархлааны тогтолцоонд хамгийн үхлийн аюултай мөн хамгийн их тархсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд туслах юм. Эмнэлзүйн туршилтууд эхний жилд хүнд хэлбэрийн хумхаа өвчний эсрэг 50 орчим хувийн үр дүнтэй болохыг харуулсан боловч дөрөв дэх жилдээ энэ тоо тэг болж буурсан ажээ.
Зарим мэргэжилтнүүд вакцины үр дүн бусад олон асуудалтай орнуудад үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болж чадаж байна уу гэдэгт эргэлзэж байна. Гэхдээ ДЭМБ-гын дэлхийн хумхаа өвчний хөтөлбөрийн захирал шинэ вакциныг түүхэн үйл явдал гэж тодорхойлжээ.
Энэхүү вакцин нь зөвхөн анхны хумхаа өвчний эсрэг вакцин биш, аливаа шимэгч хорхойт өвчний эсрэг анхны вакцин юм.
Вакциныг хумхаа өвчний хамгийн өндөр тархалттай орнуудад тарааж өгвөл жил бүр 5-аас доош насны хүүхдийн 5.4 сая тохиолдол, 250 мянган гаруй нас баралтаас урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн судалгааг өнгөрсөн онд хийсэн байна.
Дэлхийн вакцины холбооноос энэхүү вакцин нь үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт мөн эсэхийг тодорхойлох бөгөөд хэрэв мөн бол тус байгууллага вакцин хийлгэхийг хүссэн улс орнуудад худалдаж авах юм. Гэвч үүнд дор хаяж нэг жил шаардлагатай болно.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com