x

Л.Оюун-Эрдэнэ: Би толины тусгал шүү

Энэ Засгийн газар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болсноос хойш “Ойчих нь” гэсэн дуулиантай явж байгаа. Анх “Гурван сарын настай Засгийн газар” гэж байв. Хавраас УИХ-ын гишүүд “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулна” гээд давлагаалж эхэлсэн. Зун өнгөрч, намартай золголоо. Засгийн газрыг огцруудах яриа тасраагүй л байна.

Энэ сацуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа авч үлдэхээр, хуульд зааснаар өөрийгөө огцруулахын эсрэг муу, сайн бүх аргыг хэрэглэж хийж байх шиг байна. “Огцруулна” гэж дуугарсан бүгдийг ямар нэг аргаар нам дарж байгаа нь түмний хараанаас мултарсангүй. Түүнийг шүүмжилдэг хүн Төрийн ордонд ч, гудамжинд ч ховордоод эхэллээ.

Ингэж манай Монгол Улс хоёр жилийн өмнө Үндсэн хуулиар олгосон “хязгааргүй” эрх мэдлийг хувь хүнийхээ чанартай нийлүүлээд сөрсөн бүгдийг дардаг Ерөнхий сайдтай болж байх шиг байна.

Огцруулах чимээ холдож эхэлсэн өнгөрсөн долоо хоногийн өдийд буюу 2021 оны Есдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар сайд нар огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарыг ажлыг нь хийлгэе. Одоо улстөржиж суух цаг биш. Хэрэв улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул. Ер нь үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. Монгол ардын нам яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээж төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улстөржих цаг бүр ч байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй” гэсэн юм.

Өөрөө огцрохгүй гэдэгтээ итгэчихсэн хүний үг.

Тэгээд маргааш нь намынхантайгаа Тэрэлжийг зорьсон байна. МАН угаасаа л нэг асуудалтай тулах юм бол Тэрэлжид очиж “хуралддаг” уламжлалтай. Л.Оюун-Эрдэнэ үүнээс гажсангүй. Тэрэлжид гишүүдээ хүлээж авчээ. Мэдээж хэрэг, гол асуудал нь засаг огцруулахгүй гэдэг дээр МАН нэг байр суурьтай байх ёстой гэдгийг гишүүддээ ухуулах байсан нь ойлгомжтой. Гэхдээ тус намын эх сурвалжууд “Манай намын гишүүд намын дарга, Ерөнхий сайдтай ирэх оны төсөв, эдийн засгийг сэргээх хуулийн асуудлаар санал солилцож, бүлгийн хурлаа хийсэн” гэсэн “цагаан мэдээ” өглөө. Ингэж мэдээлэх нь ойлгомжтой.

Харин баттай эх сурвалжийн мэдээллээр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэр “хурал” дээр намынхандаа хандаж тун эвгүй үг хэлсэн байгаа юм. Тэрээр “Би бол толины тусгал шүү. Толинд харсан дүрс ойдог. Ойхдоо илүү харагддаг. Яг түүн шиг та бүхэн ямар байдалтай байна, би тийм л байна. Над руу инээвэл инээнэ, ханиавал ханиана. Мод баривал бас адилхан” гэсэн байна. Энэ талаар МАН-ынхан хоорондоо шивнэлдэж, чухам юу гэсэн үг болохыг ойлгохыг оролдоцгоож байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 41 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 43 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 46 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 12 цаг 49 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 12 цаг 52 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 12 цаг 55 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 12 цаг 58 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 13 цаг 0 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 15 цаг 53 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 16 цаг 20 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 16 цаг 23 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 16 цаг 26 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 16 цаг 29 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 30 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 32 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 33 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 34 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 35 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 37 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 37 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top