Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг байгуулж, Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулах шийдвэр гаргажээ.
Мөн өчигдөрийн хуралдаанд авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар танилцуулжээ.
Танилцуулгатай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг өгсөн байна.
Тодруулбал, газрын албаны хүнд суртал, авилгатай холбоотой асуудлаар иргэдээс хамгийн олон гомдол, санал ирдэг. Энэ асуудалд онцгой анхаарч, газрын асуудлыг иргэдэд нээлттэй болгож, энэ оны аравдугаар сард багтаан цахим үйлчилгээнд шилжүүлэхийг даалгасан байна.
Мөн ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар цахимд шилжүүлэх бэлтгэл ажлын талаар танилцуулга хийхээр болжээ.