x

Францын Сенатын төлөөлөгчид Парисын олимпод Монголын тамирчдыг дэмжихээ илэрхийллээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүйэ тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Бүгд Найрамдах Франц Улс бол Монгол Улсын гуравдагч хөрш, дотнын анд нөхөд юм. Франц Улс  манай улсын ардчиллыг анхнаас нь тууштай дэмжиж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг үнэт зүйлсээрээ бид нэгдэж, хамтран ажиллаж ирсэн  гэж УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлоод, цар тахлын  амаргүй цаг үед Монгол Улсад айлчилж буй Сенатын эрхэм гишүүдэд талархал илэрхийллээ.

Тэрбээр “Франц улс  манай улсад цар тахлын эрсдэлээс сэргийлэх, даван туулахад зориулан эм, эмнэлгийн хэрэгсэл, хүчилтөрөгчийн  эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийн тусламж үзүүлсэн. Түүнчлэн КОВАКС хөтөлбөрийг  242 сая ам.доллараар санхүүжүүлсэнд талархаж байна гэв.

Манай улс Франц Улстай  худалдаа, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, аюулгүй байдал зэрэг олон салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хүргэх хүсэл эрмэлзэлтэй байдаг.

Соёл урлаг, тэр дундаа кино урлагийн салбарт хамтран ажиллахад бид таатай байх болно. Монголчууд франц киног шимтэн үзэж, утга, уран зохиол, яруу найргийг нь сайн мэддэг. Ялангуяа алдарт зохиолч Александр Дюмагийн зохиолыг уншаагүй хүн ховор. Нүүдэлчний өв соёл, үүх түүхийг харуулсан киног хамтран бүтээх боломж бий гэлээ.

Тэрбээр “Цар тахлын энэ үед манай улсын эдийн засгийн өсөлт 6.3 хувьтай байна. Эрсдэлийг даван туулах нь тодорхой боловч өнөөдрийн нөхцөл байдалд дасан зохицож ажиллаж, амьдрах шаардлага бидэнд тулгарч байна.  Ямар ч муу зүйлд сайн тал бий гэдэг. КОВИД-ийн сүүдэрт буй боломжийг ашиглаж, хөгжлийн хөшүүрэг болгохын төлөө анд нөхөдтэйгээ бид бүхий л талаар хамтран ажиллахыг зорьж байна гэв.

Сенат дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Филипп Мүэй  үнэт зүйл, түүх, соёлын хувьд түүхэн хэлхээ холбоотой манай хоёр орны хувьд харилцааны өнгөрсөн түүхээ улам бататгаж, одоо, ирээдүйн хамтын ажиллагаа маань харилцан  өгөөжтэй, үр дүнтэй байгаасай гэж хүсч байна. Монгол Улсын хөгжил дэвшилд Франц Улс өөрийн хувь нэмрийг оруулж, хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг гэв.

Франц Улсын Сенатын гишүүн, Франц-Монголын парламентын бүлгийн дэд дарга  Паскаль Мартин болон бүлгийн гишүүн  Натали Дэлатр, Мари-Пиэр Ришэ нар айлчлалын хугацаанд парламентын түвшинд чухал ач холбогдолтой уулзалтуудыг зохион байгуулж, хамтын ажиллагааны шинэ чиглэлээ тодорхойлж байгаа талаараа танилцуулсан юм.

Хоёр улсын парламент хуулийн төсөл боловсруулах, батлах, хэрэгжүүлэх үйл ажиллагааны туршлагаа харилцан солилцох, Франц, Монголын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхэд манлайлан ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.

Түүнчлэн 2024 онд Франц Улсад болох олимпийн наадамд Монголын баг, тамирчдыг амжилттай оролцуулахад Сенатын эрхэм гишүүд тусалж, дэмжихээ илэрхийлэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар цар тахлын амаргүй цаг үед ажил хэрэгч, үр дүнтэй айлчлал зохион байгуулсан хоёр улсын парламент дахь найрамдлын бүлгүүдийн дарга УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Сенатын гишүүн Филипп Мүэй нарт уулзалтын төгсгөлд талархал илэрхийллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 13 цаг 0 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 13 цаг 1 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 13 цаг 5 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 13 цаг 8 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 13 цаг 10 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 13 цаг 13 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 13 цаг 17 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 13 цаг 19 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 16 цаг 12 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 16 цаг 38 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 16 цаг 42 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 16 цаг 45 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 16 цаг 48 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 49 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 51 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 52 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 53 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 54 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 56 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 56 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top