x

Британийн талаас англи хэлний сургалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Азийн асуудал хариуцсан Төрийн сайд Н.Адамстай 2021 оны Есдүгээр сарын 13-ны өдөр Лондон хотод уулзалт хийж хоёр орны хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцав.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол-Британийн харилцаа нь Монгол Улсын гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэг болохыг тэмдэглэж, хоёр талын худалдаа болон Британийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Мөн дэд сайд Б.Мөнхжин уур амьсгалын өөрчлөлт, кибер аюулгүй байдал зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй зарим асуудлуудаар санал солилцов.

Британийн ГХХНХЯ-ны Төрийн сайд Н.Адамс хоёр талын харилцааг бэхжүүлэх, улам өргөжүүлэн хөгжүүлэх британийн талын сонирхлыг нотолж, цаашид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжуудыг судлах, боловсролын салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, англи хэлний сургалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Энэхүү уулзалт нь КОВИД-19 цар тахлын улмаас 2 жил орчим хугацаанд тасраад байсан хоёр талын Гадаад харилцааны яамдын удирдлагын түвшний анхны биечилсэн уулзалт болов.

ИБУИНХУ-д ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Британийн парламентын нийтийн танхимын гишүүн, Британийн Ерөнхий сайдын Монгол Улстай харилцах Худалдааны элч Д.Кавченскитай Вестминстрийн ордонд мөн өдөр уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, цаашид энэхүү харилцааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутгийн болон олон улсын харилцааны сонирхсон зарим асуудлаар харилцан санал солилцов.

Дэд сайд Б.Мөнхжин Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэх, ялангуяа хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлээд, Монгол Улсыг Британийн худалдааны “Сайжруулсан нөхцөл”-д хамруулсан явдал нь хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын экспортыг төрөлжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чухал дэмжлэг болж байгааг онцлов.

Дэд сайд Б.Мөнхжин Худалдааны элч ноён Даниел Кавченскиг ойрын хугацаанд Монгол Улсад зочлохыг урьж, Монгол Улсын худалдаа, эдийн засгийн орчинтой танилцаж, Монголын томоохон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж санал солилцох боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

2021 оны хоёрдугаар сард Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин ИБУИНХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоун нар Монгол Улсыг Британийн худалдааны хөнгөлөлтийн ерөнхий систем болох “Сайжруулсан нөхцөл”-д хамруулах тухай ноот бичиг солилцсон ба ингэснээр Монголд үйлдвэрлэсэн 7,200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн Британийн зах зээлд татваргүй болон тарифын нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх боломж бүрдсэн юм.

Монгол-Британийн худалдааны эргэлт 2020 онд 117 сая ам.доллар байснаас экспорт 84 сая ам.доллар, импорт 33 сая ам.доллар байв.

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 40 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 41 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 45 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 12 цаг 48 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 12 цаг 50 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 12 цаг 53 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 12 цаг 56 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 12 цаг 59 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 15 цаг 51 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 16 цаг 18 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 16 цаг 22 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 16 цаг 25 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 16 цаг 28 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 29 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 30 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 31 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 33 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 34 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 35 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 36 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top