x

Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүд Монгол улсад хүрэлцэн ирлээ

Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүэй тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр хүрэлцэн ирлээ. 

Төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн, БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Жүльен Попер болон албаны бусад хүмүүс угтан авав.

УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэнгийн урилгаар хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Сенатын дэд дарга, Соёл, боловсрол, харилцаа холбооны бодлогын байнгын хорооны гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга хатагтай Натали Дэлатр, Сенатын гишүүн, Орон нутгийн төлөвлөлт, тогтвортой хөгжлийн бодлогын байнгын хорооны нарийн бичгийн дарга, Франц-Монголын найрамдлын бүлгийн дэд дарга ноён Паскал Мартин, Сенатын гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн гишүүн хатагтай Мари-Пиер Ришэ, Сенатын Гадаад харилцаа, ёслолын газрын дэд зохицуулагч, Франц-Монголын найрамдлын бүлгийн нарийн бичгийн дарга ноён Завье Вэрн нар багтаж байна. 

Албан ёсны айлчлалын хугацаанд УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхаж, УИХ-ын эмэгтэй гишүүд, Засгийн газрын гишүүдтэй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Энэ нь 2020-2024 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд гадаадын парламентын гишүүдийн Монголд хийж буй анхны албан ёсны айлчлал юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 13 цаг 6 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 13 цаг 7 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 13 цаг 11 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 13 цаг 14 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 13 цаг 16 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 13 цаг 19 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 13 цаг 22 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 13 цаг 25 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 16 цаг 17 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 16 цаг 44 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 16 цаг 48 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 16 цаг 51 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 16 цаг 54 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 55 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 56 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 57 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 59 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 17 цаг 0 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 17 цаг 1 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 17 цаг 2 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top