x

"Рио Тинто", "Туркойз Хилл Ресурс" компаниас ирүүлсэн захидлын танилцуулгыг хэлэлцэв

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан өнөөдөр боллоо.

Түр хорооны хуралдаанаар Рио Тинто Зэсийн группийн захирал Б.Болд, Туркойз Хилл Ресурс компанийн захирал Стийв Тибоу нараас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн захидал, Хуулийн зөвлөх, Санхүүгийн зөвлөх сонгон шалгаруулалтын талаар хэлэлцэв.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Рио Тинто Зэсийн группийн захирал Б.Болд, Туркойз Хилл Ресурс компанийн захирал Стийв Тибоу нараас Монгол Улсын Ерөнхий сайдад ирүүлсэн захидлын танилцуулгыг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго хийлээ. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар асуулт асууж хариулт авав.

Үүний дараа Хуулийн зөвлөх, санхүүгийн зөвлөх компаниудын шалгаруулалтын тухай танилцуулгыг сонслоо. Хуулийн зөвлөх, санхүүгийн зөвлөх компаниудын шалгаруулалтын тухай танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар асуулт асууж хариулт авсан юм. 

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу толгой төслийн гадны хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга Х.Нямбаатар болон ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга Б. Солонго нар УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгөв.

Түр хорооны өнөөдрийн хурлаар хэлэлцэж, санал солилцсон асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 12 цаг 42 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 12 цаг 43 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 12 цаг 47 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 12 цаг 50 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 12 цаг 52 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 12 цаг 55 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 12 цаг 59 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 13 цаг 1 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 15 цаг 54 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 16 цаг 20 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 16 цаг 24 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 16 цаг 27 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 16 цаг 30 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 16 цаг 31 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 16 цаг 33 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 16 цаг 34 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 16 цаг 35 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 16 цаг 36 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 16 цаг 38 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 16 цаг 38 мин
iИх уншсан
Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт ... “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэ... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ
Top