x

Арабын Нэгдсэн Эмират улсын чинээлэг, жаргалтай амьдралын жор

Мөнгийг ард түмэндээ, ижил боломжийг бүгдэд, дээд боловсролыг үнэ төлбөргүйгээр...

Олон орнууд ийм загварт хүрэхээр ихээхэн оролдсон нь бүтээгүй. Харин Арабын Нэгдсэн Эмират үүнийг хийж чадсан. Өчигдрийн ядуу нүүдэлчид амьдралаа хэрхэн дорнын үлгэр болгож чадсан бэ?

Дунг хутгаар хөшин онгойлгож, доторх зөөлнийг нь хуруугаараа тэмтэр гэж арабын соёлын мэргэжилтэн Аиша Абдулла хэлээд усны ургамал дундаас гулгамтгай дунг, нэлээд зэвэрсэн муруй хутгийн хамт өгөв. Бид Абу-Даби хот Худаити-Ят арлын хоорондын нарийнхан хоолойн мангрогийн ургац дундуур уламжлалт араб доу гэх дарвуулт завиар хөвнө. Нарнаас хамгаалан завийн давцан дээр даавуу татжээ.

Аравдугаар сар ч гэсэн жигтэйхэн халуун. Биднийг дагалдан явсан урт хувцастай арабчууд хөлгийн давцан дээр сууцгаан корица ба кардамонтай халуун кофе ууцгаана. Би сувд хайгч болж байгаа. Үнэнийг хэлэхэд дунгийн фермээс “олзыг” авчирчээ. Өнөөдөр Персийн булангаас байгалийн сувд олборлохыг хориглосон ба хагас зууны өмнө тэр нь амь зогоох найдвартай арга байсан юм.

Дунгийн нялцгай биетийг тэмрэх нь таатай биш ажил. Арван нэг дэх  дунг онгойлгож байж сувд тэмтрэгдэн олдлоо. Сувд жишгийн бөөрөнхий биш, бараан толбуудтай гэхдээ том.

Чи их азтай байна гэж Аиша хэлээд түүхий нялцгай биеийг идэхийг санал болгов. Хоол ундаар ховор сувд хайгчид ингэж л иддэг байсан гэнэ.

Бидний хөвж яваа доу завийг 1941 онд босгожээ. 70 гаруй жилийн өмнө нь түүний даавуун сүүдрэвч дор хорь орчим хүн цугларч, арав нь далайн ёроолоос дун гаргаж, үлдсэн нь түүнийг нээж сувд олдог байж. Олсон сувдаа тэд эзэндээ буюу худалдан авагчдад тушааж, мөнгөө хуваадаг байжээ.

Хөлөндөө чулуу уяад л өдөртөө 50-иад удаа шумбана. Хоол хүнсний хомсдол, задгай тэнгис дэх олон сарын хүнд ажлын улмаас сувд олборлогч гуч орчим л насалдаг байсан хэмээн Аиша ярьж өгөв. 

Энэ эмэгтэй уугуул Эмиратчуудын хүнд амьдралыг зөвхөн номноос мэднэ. Тэрбээр шинэ үеийнхэн ба их сургуулийн боловсрол, сайн ажил олж авчээ. Аиша оюутнууд, сурагчид заримдаа томчуудад эцэг өвгөдийнхөө хэрхэн амьдарч байсан талаар семинар явуулна. Эмиратад өмнө нь сувд олборлодог байсныг өнөөдөр тэр болгон мэдэхгүй. Абу-Дабигийн эмиратад 1953 онд нефть олдсоны дараа түүх өөрөөр эргэжээ.

"1962 оноос нефтийг экспортлож эхлэв"

Нефтийг ард түмэнд:

Хэдхэн жилийн дотор цөлийн хэд хэдэн вант улсаас бүрэлдсэн ядуу район нефть олборлогч баян улс болон хувирав.

Харин энгийн хүмүүсийн амьдрал хэвээр. Эрх баригч шейх Шахбутын ордны подвалд нефтийн сан нь шуудайлагдан хадгалагдаж байсан гэнэ. Ярих нь мөнгөний хэсгийг нь харх идчихсэн гэдэг. Ордны цусгүй эргэлтийн дараа 1966 оны Наймдугаар сарын 6-нд Шахбутыг засгаас зайлуулжээ. Гэр бүлийн зөвлөл дээр улсыг эрх баригчийн бага дүү  шейх Заед бен Султан аль Нахайян захирах ёстой гэж шийдэв.

Абу-Дабигийн ядуу иргэд 1966 оны Наймдугаар сард засгийг авсан шейхаас ихээхэн хэмжээний бэлэн мөнгийг түүний ахын нөөцөөс хүлээн авцгаав. 1968-2002 онуудад 162 сая дирхамаар эмиратын хөгжилд хөрөнгө оруулжээ.

Шейх Заед эх орныхоо баялагийг бүгдийг аз жаргалтай болгоход зориулах мөрөөдөлтэй байв.

Тэрээр хөтөлбөрийн мэдэгдэлдээ, “Хэрэв Аллах бидэнд буян хишгээ хайрласан бол бид түүнд баярлан талархаж, эхний ээлжинд баялагаа улс орны өөрчлөлт шинэчлэлт, ард түмнийхээ сайн сайхны төлөө чиглүүлэх ёстой” гэжээ.

Бүх нийтийн цэцэглэлтийн талаарх иймэрхүү уриа зөвхөн Аллахгүйгээр жараад онуудад Зөвлөлтийн  фабрик, заводын хананд бичээстэй байлаа. Харин өнөөгийн АНЭ-ийн хоёр дахь байшингийн хананаас шейх Заедагийн ширүүн төрх тодорно.

Түүнийг энд бараг л Аллахтай зэрэгцүүлж, ард  түмний эцэг гэх аж.

"Элс, шил"

Шейх  бүх нүүдэлчдийн урцыг нураан устгахыг тушаав. Оронд зөвхөн орон сууц өгөөд зогсолгүй өгөөмөр мөнгөн нөхвөр олгов. Зөвхөн 1975 онд бараг 24 мянган хүнд нийгмийн тусламж болгон  87,7 сая дирхам, 1982 онд 120 мянга гаруй хүнд 120 сая дирхам тараагджээ. Хүмүүс цөлөөсөө хотуудад шилжин сууцгаав.

Эмиратын нийслэл Абу-Даби өнөөдөр Гонконг эсвэл Нью-Йоркаас ч илүүтэй харагдах болсон байна. Шилэн тэнгэр баганадсан барилгууд, маникюрын студи барууны сүлжээний зоогийн газрууд, банкууд шил дараална. Маш толигор замуудаар супер машинууд сүлжилдэнэ.

Далайн эргийн дагуу явган хүний зугаалгын променадын 10 километрын Корниш-роуд гудамж Emirates Palace буудлаас эхлэн бараг л Саадият арал хүртэл үргэлжилнэ. Аралд нь Луврын ба Гуггенхаймын музейн салбарууд байгуулагдсан ба Нарийн дэгээр суулгасан дал модон эгнүүдийн доогуур хүүхдүүдтэйгээ гэр бүл зугаална.

Дашрамд, нэг ширхэг дал модны асарч тордоход улсаас жилдээ 10 мянган долларын зардал гаргадаг байна.

Мод бүрт услах систем тавигдсан ба Эмиратад өөрт нь ганц ч голгүй гэхдээ модыг цэнгэг усаар усладаг. Нутгийн ихэнх нь хуурай чулуурхаг тал нутаг ба хучирхаг хөрс юм. Абу-Дабид дэлхийн янз бүрийн газраас авчран тарьсан хоёр сая мод цөлжилтийг барих ёстой. Дөчөөдхөн жилийн өмнө энд нүүдэлчийн ядуу суурин байлаа. Өнөөдөр тус орны хүн амын 85 хувь эргийн дагуух хотууд, төглүүдэд амьдарч салхивчтай ажлын байр орон сууцнаасаа гаралгүй шахуу байна. Ер нь бол кондиционерүүд бүхий л чадлаараа энд тэндгүй, автобусанд хөлсний тэргэнд нийтийн тээврийн зогсоолд ажиллана. Улсын доторх цөлд нүүдэлчин байхыг хүссэн арабууд л үлджээ. Тухайлбал,  бени-китаб гэх бедуины омогийнхан.

"Тав тух"

Бедуинй сууринд Разин цөлөөр дамжин хүрнэ. Замдаа тэмээ хашсан хашааны дэргэд түр зогсов. Тэмээний уралдаан бол үндэсний спорт. Ирээдүйн тэргүүн хөлгүүдэд хөрөнгө оруулалт асар их. Хашаа хороо нь маш цэвэрхэн, өвс тэжээл ус нь шинэхэн. Хашааны дэргэд зэвэрсэн төмөр ор, гудасных нь оронд хэдэн баглаа сүрэл дэвсчээ. Түүн дээр 35 настай пакистанэр Курбан Батти 11 сарыг унтаж өнгөрөөдөг гэнэ. Тэр өөрөө ингэж хүсдэг, нутагтаа ажилгүй байснаар энд ингэж амьдрах нь хамаагүй дээр гэдэг хэмээн жолооч яаран тайлбарлав.

Өгөөмөр эзэн миний замын зардлыг төлдөг хэмээн Курбан ярив. Жилд нэг удаагаа сарын турш гэртээ байдаг, эхнэр хоёр хүү, хоёр охинтой гэж тэр нэмэн хэллээ.

Сардаа Батти 1000 дирхам (~270 доллар) ба тэр хашаа цэвэрлэж, тэмээ хооллох үүрэгтэй. Тэр өдөртөө 200 тэмээ бүрт 600 дирхамын үнэтэй, хоёр шуудай өвсийг задлан өгнө...

Дараагийн өдөр нь би Emirates Palace тансаг буудлын лоббид инженер Эрнакулам Кералатай ярилцлаа. Тэр Мумбайгаас дөрвөн жилийн өмнө иржээ. Долоо хоногийн зургаан өдөр нь Эрнакулам буудлын тааз, баганыг цэрлэн арчиж зүлгэдэг. Нийт 40 кватрат метр гадарга гэхэд л 22 каратын 1600 алтан хавтангаас бүтдэг ба сарын цалин нь 5000 дирхам. Материал үнэтэй, ажил хүнд бөгөөд хариуцлагатай.

Оффисийн ажилтнуудын ажлын нөхцөл арай илүү. Ирланд эмэгтэй Дерна О’Лири Эмиратад жил гаруйн өмнө иржээ. Тэр Урлагийн наадмын маркетингийн тасгийн ажлыг зохион байгуулдаг, 9000 дирхамын цалинтай эх орондоо арай илүү цалинтай байх ёстой.

Би эндтом төсөл дээр ажиллаж байна. Ирландад бол миний ажлын туршлагаар бол би дадлагын хүн л байх ёстой хэмээн 25 настай Дерна ярьж байна.

Түүнтэй нас чацуу Надия Брахими Алжираас ирсэн ба арга хэмжээний хэвлэлийн аккредитацийг хариуцдаг.

Би АНЭ-ад үнэхээр дуртай. Энд аюулгүй. Эмэгтэй хүн шөнө орой ч чөлөөтэй. Би Парист суралцаж байсан. Тэнд амь, түрийвч хоёрынхоо төлөө их айдаг байсан. Энд бол эмэгтэй хүнийг харж, зургийг нь авч болохгүй, хуруугаараа ч зааж болохгүй. Үүнийг зөрчвөл ихээхэн торгууль төлнө. 

"Боловсролтой хүмүүс"

Жараад оны эхээр хүн ам нь ядуу, тал хувь нь бичиг үсэггүй байлаа. Хүүхдээ багш хөлслөх хүн бараг байгаагүй. Гэр бүлийн хөрөнгө нь боловсрол өгөх хэмжээнд байсан бол шашины сургуулиудад л Коран судар заалгадаг байж. Эмиратад эхний шашины бус сургууль 1953 онд бий болон 450 сурагчтай байлаа. 1972 оноос сургууль бүх эмиратчуудад үнэ төлбөргүй болжээ.

Калифорнийн их сургуульд суралцсан зардлыг минь Abu Dhabi Investment Authority сан төлсөн гэж эмиратын телевизийн хөтлөгч Али Алсалум яриад, Тэнд би жуулчлалаар суралцаж нэмэлтээр англи, немец, солонгос хэлтэй болсон, Канадад ч суралцсан гэлээ.

"Буцаад өв соёл руу"

Мохамеда Рашад Кудсийн төсөл бас л нүсэр. Бедуины тосгон төсөл нь улсаас дэмжлэг авчээ. Мохамед намайг кофе, жимстэйгээр угтлаа. Одоо тосгон нь хоосорчээ. Уугуулууд амралтын өдрөө өнгөрөөхөөр гэр бүлийн хамт ирдэг гэнэ.

Зочид элсэн манханаа харж, үндэсний хоолоо идэж, тэмээ унан хүүхдүүддээ өвөг дээдэс нь хэрхэн амьдарч байсныг үзүүлдэг. Талийгаач ерөнхийлөгч эрхэм дээдэс шейх Заед бен Султан аль Нахайян: "Өвөг дээдэс бидэнд уламжлалаа үлдээсэн юм. Бид үүрэг бол  уламжлалыг ирээдүйн үндэстний хөрөнгө болгон үргэлжлүүлж дэмжиж байх ёстой" гэсэн юм. Үүнийг бид хийх ёстой гэжээ.

Уламжлалт араб тосгонд бедуины майхан, загасчдын нишингэн урц, цөл дэх чулуун цайз гээдл сонголт байгаа. Халуунаас ядарсан хүмүүсийн сэргүүн усан сан хүлээж байна. Элсэн манхнаа харан амарсан тэд алсын хараатай шейхийнхаа бүтээсэн иргэншлэлийн хотууд руугаа тэд яарцгаана.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 15 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 42 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 46 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 49 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 51 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 53 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 54 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 55 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 56 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 58 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 59 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 1 цаг 0 мин Ус ашиглалтын хэмжээгээр хөдөө аж ахуйн салбар 48.6 хувийг эзэлж байна 2 цаг 43 мин Мөрдөгчид Юн Сог Ёлийг баривчилжээ 2 цаг 45 мин Терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтаас Кубыг хасжээ 2 цаг 46 мин Ахлах болон дэс түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтад 22 хүн бүртгүүлжээ 2 цаг 48 мин Төгрөг, гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 нэгж хувиар нэмнэ 2 цаг 49 мин Эрдэмтэд агаарын хэм 1.5 градусаар илүү болсныг түгшүүр гэжээ 3 цаг 0 мин Хэрэглээний ахуйн цахим техникийн CES 2025 үзэсгэлэн дэх шинэлэг топ-5 төхөөрөмж 3 цаг 6 мин Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгүй байна Өчигдөр 13 цаг 40 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Мүраками Харүкийг унших албатай юу Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Зимбабвед арслангийн нутаг дэвсгэрт тав хоносон хүү амьд мэн... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Засгийн газрын дэргэд төрийн өмчит "Эрчист Монгол" нэгдлийг ... БНХАУ-ын хотжилтын барилгын хорооны төлөөллүүдтэй уулзлаа Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил...
Top