Ням гаригт Канцлер Ангела Меркель үерийн улмаас алга болсон хүмүүсийг хайж байгаа сайн дурын аврах багууд болон Германы армийн цэргүүд, мөн байгалийн ширүүн үзэгдлээс улмаас орон гэргүй болсон хүмүүстэй уулзав.
Герман, Бельгид дор хаяж 183 хүн нас баржээ. Тэдний 12 нь асрамжийн газрын хөгжлийн бэрхшээлтэй иргэд байсан байна. Олон зуун хүн сураггүй хэвээр байгаа боловч эмх замбараагүй байдал, харилцаа холбоо тасарсан нөхцөлд тэд хүрч очих боломжгүй байж болох юм.
Эрх баригчид бямба гаригт шинэ нүүлгэн шилжүүлэх тушаал өгсөн бөгөөд Германы өмнөд хэсэгт орших Бавари мужид аадар бороо орсны улмаас ням гаригт үер усны гамшиг улам бүр нэмэгджээ.
Германы цаг уурчид үерийг мянганы биш юмаа гэхэд сүүлийн 500 жилд тохиолдоогүй үер гэж нэрлэжээ. Энэхүү гамшиг нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг энэ намрын сонгуулийн төв рүү чиглүүлэв.
Үер бол дэлхийн дулаарлын хямралын хамгийн сүүлийн шинж тэмдэг бөгөөд дэлхийн хамгийн баян улс орнууд түүний үр дагаварт бэлэн бус хэвээр байгаа гэсэн бодит байдлыг эх орондоо авчирч байна.
ОХУ-ын зүүн хойд Сибирийн оршин суугчид хамгийн аймшигт ой хээрийн түймэрт автжээ. Харин Америкийн баруунд уур амьсгалын өөрчлөлт нь Напа хөндий дэх усан үзмийн тариалангийн талбайг заналхийлж, даатгалд хамруулах боломжгүй болгож байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com