x

ЭНЭТХЭГ: Дэлхийн хамгийн том гэр бүлийн тэргүүн нас баржээ

Энэтхэгийн Мизорам мужид амьдардаг дэлхийн хамгийн том гэр бүлийн тэргүүн гэж үздэг 76 настай эрэгтэй нас баржээ.

Олон эхнэртэй байх шашны урсгалын тэргүүн Зиона Чана ням гаригт нас барж, 38 эхнэр, 89 хүүхэд, 36 ач зээ нараа орхин оджээ. 

Энэхүү мэдээг Мизорамын засаг дарга Зорамтанга баталж, твиттер хуудсандаа "маш ихээр" эмгэнэл илэрхийлэв.

Зиона Чана нь чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчнөөр шаналж байсан гэсэн мэдээлэл байна.

Эмч нар PTI мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа "Зиона Чана өөрийн тосгон Бактаунг Тлангнуам дахь гэртээ биеийн байдал нь муудсан. Түүнийг ням гаригийн орой эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмнэлэгт ирэхэд аль хэдий нь нас барсан байсан" гэж мэдээлсэн байна.

Зиона Чана үнэхээр дэлхийн хамгийн том гэр бүлийн тэргүүн байсан үгүй юу гэдгийг албан ёсоор баталгаажуулаагүй байгаа бөгөөд хэд хэдэн өөр гэр бүлүүд хамгийн олон гишүүнтэй гэдэг нэрийг булаацалдаж байгаа аж. Зиона Чанагийн гэр бүлийн тоог яг нарийн тооцоолоход ч мөн хэцүү байдаг байна. Наад зах нь нэг тайланд түүнийг 39 эхнэр, 94 хүүхэд, 33 ач, зээтэй байсан гэж мэдэгдэж байгаа юм.

Орон нутгийн янз бүрийн мэдээллийн сурвалжууд түүнийг ийм том гэр бүлийн "дэлхийн дээд амжилтыг" эзэмшдэг гэж дурдсан байдаг бол дэлхийн аль рекорд болох нь тодорхойгүй байна. Түүнчлэн энэ гэр бүл Ripley's Believe it or Not телевизийн алдартай шоу нэвтрүүлэгт хоёр удаа оролцсон аж.

Гэхдээ дэлхийн дээд амжилтанд хүрсэн эсэхээс үл хамааран Зиона Чана болон түүний гэр бүлийнхэн Энэтхэгийн зүүн хойд хэсэгт орших тосгондоо жуулчдын анхаарлыг татаж, нутгийн олон хүмүүсийг татдаг байна.

Үүгээр ч зогсохгүй Зиона Чанагийн гайхалтай амьдрал нь олон жилийн туршид хэд хэдэн нэрийн дор хүмүүсийн анхаарлыг татах болсон.

Агуу их гэр бүл 100 өрөөтэй, "Чууань Тран Рун" буюу Шинэ үеийн байшин хэмээх дөрвөн давхар байшинд хамтдаа амьдардаг байна. Түүний эхнэрүүд Чанагийн хувийн унтлагын өрөөний ойролцоох нийтийн байранд амьдардаг гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Энэхүү харш нь тус мужийн аялал жуулчлалын томоохон үзмэр бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс гэр бүлийнх нь амьдралын хэв маягийг үзэж харахын тулд тосгоныг дайран өнгөрдөг.

Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар Зиона Чана 1945 онд төрсөн бөгөөд өөрөөсөө гурван насаар эгч, хамгийн том эхнэртэйгээ 17 настайдаа танилцжээ.

Тус гэр бүл нь 2000 орчим дагагчтай Chana Pawl хэмээх христийн урсгалд харьяалагддаг бөгөөд тэд бүгд Мизорамын нийслэл Айзавл хотоос 55 км-ийн зайд, Бактаунг Тлангнуам дахь Чанагийн байшингийн орчимд амьдардаг.

Эрэгтэйчүүдэд олон эхнэр авахыг зөвшөөрдөг уг бүлэглэлийг талийгаач Зиона Чанагийн өвөө 1942 онд үүсгэн байгуулжээ.

Б.Бүжлхамаа

www.bbc.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 3 цаг 59 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 4 цаг 0 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 4 цаг 4 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 4 цаг 7 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 4 цаг 9 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 4 цаг 12 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 4 цаг 15 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 4 цаг 18 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 7 цаг 11 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 7 цаг 37 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 7 цаг 41 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 7 цаг 44 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 7 цаг 47 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 7 цаг 48 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 7 цаг 50 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 7 цаг 51 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 7 цаг 52 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 7 цаг 53 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 7 цаг 55 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 7 цаг 55 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил...
Top