Их долоогийн дээд хэмжээний уулзалт ням гаригт дэлхийн хамгийн баян ардчилсан орнуудын хамтарсан мэдэгдэл хийснээр өндөрлөж, Хятад, Оросын эсрэг харилцан фронтыг танилцуулав.
Уулзалтын үеэр Хятад улсын тухай: Энэхүү мэдэгдэлд зах зээлийн бус үйл ажиллагаа, хүний эрхийн зөрчлийг хөндсөн байна. Ерөнхийлөгч Жо Байден "Хөгжиж буй орнуудын дэд бүтцийг санхүүжүүлэх санал нь Хятадын зээл, хөрөнгө оруулалтын түлхэлтэд "ардчилсан сонголт" болж өгөх болно" гэжээ.
Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн талаар: Их долоо нүүрс түлэхийг зогсоох цаг хугацааны талаар тохиролцоонд хүрээгүй байна. G7 улсууд дэлхийн бохирдлын дөрөвний нэг орчим хувийг үйлдвэрлэдэг.
Дипломат ёс: Дональд Трамп эвслийг үл тоомсорлосны дараа Жо Байден болон олон улсын дипломат ажиллагаанд эргэн ороход удирдагчид илэн далангүй угтаж авав. Ням гаригт, дээд хэмжээний уулзалтын дараа Байден Хатан хаантай хамт цай уухаар Виндзор цайз руу явжээ.
Харин даваа гаригт Жо Байден автократ байр сууриа зөөлрүүлж буй Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай уулзсан юм. Лхагва гаригт Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаны дараа нь хэвлэлийнхэнд ганцаарчилсан хэвлэлийн бага хурал хийнэ.
Ерөнхийлөгч Байден Москватай харилцаа “хамгийн доод түвшинд байна” гэж мэдэгдсэн ч Сирийн иргэдэд үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, кибер гэмт хэрэгтнүүдийг харилцан шилжүүлэн өгөх тухай Путины саналд хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийлсэн байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com