Израилийн парламент Бенжамин Нетаньяхуг албан ёсоор огцруулав. Түүний ерөнхий сайдаар 12 жил засагласан нь тус улсын түүхэн дэх хамгийн урт удаан жил байлаа. Кнессет шинэ эвслийн засгийн газрыг 60 дэмжиж, 59 нь түдгэлзснээр нэг удаагийн саналаар ийн батлав.
Илүү барууны үзэлтэй гэгддэг Нафтали Беннетт шинэ ерөнхий сайд боллоо. Тэрээр Палестины төрт улс байгуулах замыг олж харахгүй байгаа бөгөөд Израиль эзлэгдсэн Баруун эргийн ихэнх хэсгийг өөртөө нэгтгэх ёстой гэж үзэж байна.
Хоёр жилийн дараа засгийн газар барьж чадвал төвт удирдагч Яир Лапид түүний оронд орно. Улс төрийн ухаалаг тоглогч тэрээр гэрээгээ тохиролцож, олон дэвшилтэт бодлогыг дэмжиж ажиллах нь ээ.
Энэхүү Эвслийн засгийн газрын найман намд нийтлэг зүйл бага байна. Тэд Палестинчуудтай зөрчилдөх зэрэг хуваагдах асуудлуудаас зайлсхийхээр төлөвлөж, төсвөө нөхөх, зам засах, уналтад ороод буй эдийн засгаа сэргээн босгох гэх мэт дотоод асуудлууддаа түлхүү анхаарал төвлөрүүлэх ажээ.
Бенжамин Нетаньяху, 71 настай хөгшин зодог тайлах бодолгүй байгаа бөгөөд хүчирхэг Ликуд намыг удирдаж магадгүй хэвээр байгаа юм. Ням гаригт өөртөө баяр хүргэсэн үг хэлэхдээ тэрээр ололт амжилтаа жагсааж, өс хонзонгоо өргөж, дэмжигчдээ "энэ муу, аюултай зүүн жигүүрийн засгийн газартай өдөр бүр тулалдаж, доош унагана" гэж амлав.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com