Хятад улсын улам бүр өсөн нэмэгдэж буй цэргийн амбиц нь шийдвэрлэх ёстой сорилтуудыг бий болгож байна гэж НАТО даваа гаригт мэдэгдэв. Мөн тус улсын зэвсэгт хүчнийг сөргөлдөөнд оролцож болзошгүй байдлаар анх удаа дүрсэлжээ.
Энэхүү мэдэгдэлд Оросыг НАТО-д “заналхийлж байна” гэж ширүүхэн дуугарсан нь гэнэтийн зүйл биш байсан бол харин Хятадын тухай агуулга нь ер бусын анхаарал татсан явдал байв.
Уулзалтын дундуур Хятадыг шууд аюул занал гэж тунхаглаагүй ч НАТО-д “Хятадын нөлөө нэмэгдэж, олон улсын бодлого бидний эвслийн хувьд хамтдаа шийдвэрлэхэд тулгарч буй бэрхшээлийг бий болгохуйц байна” гэж мэдэгджээ. Удирдагчид Бээжингийн өргөжин тэлж буй цөмийн зэвсэглэл, илүү боловсронгуй ухаалаг систем, мөн усан флот болон Оростой байгуулсан цэргийн хамтын ажиллагааг үүнд дурдав.
Орос улс Хятадад анхаарлаа төвлөрүүлж байгаа хэдий ч олон улс орнууд Орос орныг хамгийн их санаа зовоох асуудал гэж үзсээр байна.
"ОХУ-ын түрэмгий үйлдэл нь Евро-Атлантын аюулгүй байдалд заналхийлж байна" гэж НАТО-гийн мэдэгдэлд онцолсон байна.
Удирдагчид кибер дайн, хиймэл оюун ухаан, хуурамч мэдээлэл, пуужингийн болон цэнэгт хошууны шинэ технологид тулгарч буй бэрхшээлийг харгалзан байгууллагын стратегийн үзэл баримтлал болох бүлгийн үнэт зүйл, зорилгыг шинэчлэхэд зарцуулах төлөвлөгөөндөө гарын үсэг зуржээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com