x

Ерөнхийлөгч Путин: Трампыг өвөрмөц, авьяаслаг хүн гэж боддог

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн NBC телевизийн сэтгүүлч Кейр Симмонсод тусгай ярилцлага өгсөн байна.

Энэ ярилцлагыг бүрэн эхээр нь ирэх 14-ний өдөр буюу АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдентай Женев хотноо анхны дээд хэмжээний уулзалт хийхээс  нь өмнө  цацахаар товлосон байгаа аж. Харин  өчигдөр NBC-гийнхэн тус ярилцлагынх нь онцлох хэсгээс дамжуулан  үзүүлжээ.

Ерөнхийлөгч Путин энэ ярилцлагынхаа үеэр олон улсын анхаарал татсан цөөнгүй сэдвээр байр сууриа илэрхийлж, сонирхолтой хариултуудыг өгчээ. Тухайлбал, Ерөнхийлөгч Путин Америкийн экс Ерөнхийлөгч Трампыг өвөрмөц хувь ертөнц гэж үздэгээ, харин одоогийн төрийн тэргүүн Байденыг гэнэтийн цочром шийдвэр гаргахааргүй жинхэнэ улс төрч хэмээн боддогоо илэрхийлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Би одоо ч АНУ-ын Ерөнхийлөгч асан Трампыг өвөрмөц, авьяаслаг хүн гэж боддог. Тийм биш бол тэр АНУ-ын төрийн тэргүүн болохгүй л байна. Трамп их улс төрийн нэг хэсэг биш. Ерөнхийлөгч Байден бол бүх амьдралаа улс төрд зориулсан хүн. Трампаас огт өөр. Үүнд давуу бас сөрөг тал  байдаг л байх. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар гэнэтийн шийдэл, хөдөлгөөн хийхгүй гэдэг нь тодорхой" гэжээ.

Ерөнхийлөгч Путин мөн АНУ-ын төрийн тэргүүний ихээхэн шуугиан тарьсан мэдэгдэлд сэтгэл зовнихгүй байгаагаа, мөн ийм дайралтад  эг их гайхаж цочирдохгүй гэдгээ илэрхийлсэн юм. 

Харин Орост төдийгүй хилийн чанадад  ч Оросын иргэдийн түүний  дотор сэтгүүлч, улс төрч, нууц  ажилтан асан хүмүүсийн аминд хүрсэн хэргүүд гарсантай холбоотойгоор тавьсан сэтгүүлчийн асуултад шуугиан тарьсан энэ хэргүүдийн гэм буруутнуудыг илрүүлснийг, мөрдөж шалгаж байгааг мэдэгджээ.

Мөн ОХУ Иранд Ойрхи дорнод дахь цэргийн зориулалттай байнууд руу халдах боломжтой хиймэл дагуулын систем худалдахаар бэлтгэж байна гэсэн мэдээллийг эрс  няцаажээ. Гэхдээ тэрээр Ирантай цэрэг, техникийн салбарт хамтран ажиллах төлөвлөгөө бий гэдгээ илэрхийлсэн байна.

mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 3 цаг 54 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 3 цаг 55 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 3 цаг 59 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 4 цаг 2 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 4 цаг 4 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 4 цаг 7 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 4 цаг 10 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 4 цаг 13 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 7 цаг 5 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 7 цаг 32 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 7 цаг 36 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 7 цаг 39 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 7 цаг 42 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 7 цаг 43 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 7 цаг 44 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 7 цаг 45 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 7 цаг 47 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 7 цаг 48 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 7 цаг 49 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 7 цаг 50 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил...
Top