Лхагва гаригт болсон шүүх хуралдаанаар Алексей Навальныйгийн улс төрийн хөдөлгөөнийг хэт туйлширсан гэж үзэж Орос дахь Ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцсэн хүмүүст дахин цохилт өглөө.
Энэ алхам нь мөн Путины Ерөнхийлөгч Байденд хандаж буй мессеж юм. Утгачилбал, Оросын дотоод асуудал мэтгэлцээнд орох хэрэггүй бай гэсэн мессеж юм.
Прокурорууд хөдөлгөөнд оролцсон гишүүдийг террористуудтай зүйрлэсэн тэмдэглэгээ ашиглан шүүхээс Навальныйгийн хөдөлгөөнийг хориглохыг хүссэн юм. Нотлох баримтыг нууцалж, хэргийг Москвагийн шүүхийн танхимд хаалттай хэлэлцжээ.
ОХУ-ын хэт даврагч үзлийн эсрэг хуулийн дагуу Навальный хөдөлгөөнийг зохион байгуулагчид, хандивлагчид, тэр байтугай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дэмжигчид одоо яллагдагчаар татагдаж, шоронд хоригдох ял авч магадгүй болжээ.
Дашрамд, хоёр удирдагч ирэх долоо хоногт анхны уулзалтаа Женевт хийхээр болжээ.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com