Хятад улс гурван наснаас дээш настай хүүхдүүдэд Синовак Ковид-19-ийн эсрэг вакциныг тарихаар, яаралтай горимоор мягмар гаригт баталлаа. Ийнхүү Хятад улс хүүхдүүдэд вакцин санал болгосон анхны улс боллоо.
Хятад улс даяар вакцинжуулалт аажим эхэлсэн ч 777 сая гаруй вакцины тунг тарьсан байна.
Синовакийн төлөөлөгч AFP агентлагт ярихдаа вакцинаа хүүхдэд хэрэглэхийг зөвшөөрсөн гэж мэдэгджээ.
Хэвлэлийн төлөөлөгч нь "Сүүлийн өдрүүдэд Синовак вакциныг 3-17 насны хүүхдүүдэд яаралтай ашиглах зөвшөөрлийг олгосон" хэмээн мэдэгдсэн юм.
Гэхдээ тэрээр бага насны хүүхдүүд вакцины тунг яг тарих эсэх талаар тодорхой нотолж чадаагүй бөгөөд вакцинжуулалтын хуваарийг Үндэсний эрүүл мэндийн хорооноос "Хятадын өнөөгийн тархвараас урьдчилан сэргийлэх, хянах хэрэгцээ, вакцины хангамжийн дагуу шийдвэрлэнэ" гэжээ.
Тус компаний хэвлэлийн төлөөлөгч "хүүхэд, өсвөр насныханд вакцины эрт үе шатны туршилтыг хийж дуусгасан бөгөөд үр дүнг тун удахгүй Лансет эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэх болно" гэж нэмж хэлсан байна.
Төрийн өргөн нэвтрүүлгийн CCTV суваг өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн Зөвлөлийн тархвараас урьдчилан сэргийлэх ажлын хэсгийн нэрээ нууцалсан албан тушаалтан хүүхдэд вакцин хийлгэж, аюулгүй байдал, үр нөлөө нь батлагдсан гэж мэдэгдсэн хэмээн мэдээлжээ.
Б.Бүжлхамаа
www.channelnewsasia.com