Инфляци дэлхийн өнцөг булан бүрт түгшүүртэй байгаа учраас Бээжин үйлдвэрүүд болон ажлын байруудаа үнийн өсөлтөөс хамгаалахын тулд хурдтай хөдөлж байна. Бээжингийн инфляцийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэгээхэн хэсэгт жижиг бизнес эрхлэгчдэд тавьж буй бараа бүтээгдэхүүний татаас байгаа бөгөөд энэ нь дамнаж аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээг зарахад хязгаарлалт хийж буй хэрэг юм.
Мөн түүнчлэн Хятадын Засгийн газар ган үйлдвэрлэгчид болон нүүрс үйлдвэрлэгчдийг үнээ өсгөхийн эсрэг зогсож, мөнгөн тэмдэгтээ олон жилийн турш үзэгдээгүй үнэд хүргэх боломжийг олгож байна. Одоохондоо бөөний үнэ нэмэгдэж байгаа бөгөөд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь өсөлтийг зогсоож чадахгүй ч оронд нь зүгээр л удаашруулж магадгүй юм. Өргөн хэрэглээ, хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт дэлхий даяар аль хэдийн мэдрэгдээд эхэлсэн байгаа.
Жишээлбэл, АНУ болон бусад газарт шар буурцаг, салфетка болон бусад бүтээгдэхүүний үнэ өсч байгаа нь инфляцийн давалгаа дэлхийн эдийн засагт заналхийлж болзошгүйг анхааруулж байна. Одоохондоо хэрэглэгчид гэхээсээ илүү Хятадын үйлдвэрлэгчид үнийн өсөлтийг мэдэрч байгаа юм.
Коронавирусийн цар тахлын улмаас компаниуд нийлүүлэлтийн гацаагаа арилгасны дараа үнийн өсөлт дунд зэрэг болно гэж олон эдийн засагчид үзэж байна.
Худалдааны шинэ мэдээллээс харахад АНУ-ын эдийн засгийн төлөв байдал бусад улс орнуудын сэргэлтийн түвшингээс ч мөн зарим талаараа хамаарахаар байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com