Ерөнхийлөгч Ши Зиньпин өнгөрсөн долоо хоногт дэлхийн бусад улстай харилцаа холбоогоо сайжруулахыг Коммунист намын удирдлагуудад даалгасан билээ. Шинжээчид түүнийг улам бүр түрэмгийлсэн дипломат ажиллагаандаа санасан шигээ үр дүнд хүрээгүй гэж дүгнэжээ.
Харин Ши Зиньпин "Бид өөрсдийн дууны өнгө, аялгууг зөв тохируулахад анхаарлаа төвлөрүүлж, нээлттэй, өөртөө итгэлтэй, бас даруухан, төлөв байж, Хятадын итгэл үнэмшилтэй, хайрлагдахуйц, нэр хүндтэй дүр төрхийг бий болгохыг хичээх ёстой" гэсэн байна.
Гэхдээ энэ нь сонсогдож байгаа шиг найрсаг биш байгаа юм. Ши Зиньпин нь хурцадмал байдлыг өдөөсөн бодлогод өөрчлөлт орохыг мэдэгдсэнгүй. Эртнээс Хятадын удирдагчид боловсон хүчин, ард түмэндээ чиглүүлэх удирдамж тараадаг уламжлалтай. Жишээ нь Мао Зэдуны хэлсэн үгийг цуглуулаад "Бяцхан улаан ном"-д оруулсан байдаг.
Одоогоор Ши Зиньпиний хэлсэн үгсийг хэд хэдэн боть болгон цуглуулаад байгаа бөгөөд намын албан тушаалтнуудад түүний үзэл бодлыг судлах апп хүртэл байгаа юм. Коммунист намын удирдах дээд байгууллага болох Улс төрийн товчооны сүүлийн хуралдаан дээр Хятад өнгө төрхийн талаар авч хэлэлцсэн байна. Гэхдээ хэлэлцэх гэхээсээ илүү “заах хурал” болжээ. Учир нь олон улсад Хятадын нэр хүнд улам бүр сөрөг байр суурьтай болсоор байгаа энэ цаг мөчид улс орны бодлогын талаар мэдээлэл дамжуулах нь “заах хурал”-ын гол зорилго байлаа.
Гэхдээ Ши Зиньпиний төлөвлөгөөгөөр "Эдгээр сөрөг ойлголтыг бий болгоход хувь нэмэр оруулсан улс орны бодлогын мэргэн ухаанд дэлхий ертөнцийг итгүүлэхийн тулд" хэмээн түлхэж байгаа нь дээр өгүүлсэн шиг дууны өнгөө аядуу болгон зөөлрүүлж, учирлаж байгаагийн тэмдэг биш байв.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com