Энэтхэг улсын нисгэгчид, ялангуяа Ерөнхий сайд Нарендра Модигийн засгийн газрын хяналтанд байдаг Air India компанид ажилладаг нисгэгчид Ковид-19 цартахлын улмаас нас барсан агаарын тээврийн багийн гишүүдийн гэр бүлд илүү сайн нөхөн олговор олгохыг хүсч байна.
Даваа гаригт Энэтхэгийн нисгэгчдийн холбоо Бомбей хотын дээд шүүхэд нэхэмжлэл гаргаж, илүү сайн нөхөн төлбөр, даатгалын хөнгөлөлт, нислэгийн компанийн бүх гишүүдэд вакцин хийхийг хүсчээ.
Цартахлын үеэр Air India компанийн нисгэгчдийн цалинг бууруулж байжээ. Хүн болон вакцин тээвэрлэх шаардлагатай үед тэдний олонх нь Энэтхэгийн ард түмний дийлэнхд нь тусламж үзүүлсэн гэж үйлдвэрчний эвлэл онцолж байв. Харамсалтай нь нисгэгч нар болон агаарын тээврийн ихэнх ажилчид өөрсдөө вакцин хийлгээгүй байсан байна.
Тус холбоо өргөдөлдөө Хоёрдугаар сарын байдлаар Air India компанийн 2000 шахам ажилтнууд коронавирусийн халдвартай гарсан гэж мэдэгджээ. Үүний 500 гаруй нь эмнэлэгт хэвтэх шаардлагатай болсон байжээ. Энэтхэгийн нисгэгчдийн холбооны мэдээлснээр дор хаяж 17 хүн тус өвчний хүндэрлээр нас баржээ.
Холбооны удирдлагууд Air India компани ковид-19-ийн улмаас нас барсан нисгэгчийн гэр бүлд нөхөн олговор болгон 500 мянгаас нэг сая рупи (6,800-13,700 $) төлж байгаа гэж мэдэгдэв. Энэ нь бусад агаарын тээврийн компаниудын төлж буй мөнгөний нэг хэсэг бөгөөд ихэнхдээ эмнэлгийн төлбөрийг ч бараг барагдуулж хүчрэхгүй гэж тэд мэдэгджээ.
Дэлхийн бусад хэсэгт ковид-19-тэй холбоотой мэдээлэл:
-
Филиппиний Засгийн газар энэ долоо хоногт Ковид-19 вакцинжуулалтыг өргөжүүлж, нэн шаардлагатай олон сая ажилчдад вакцины тунг боломжтой болгож өгөхөө мэдэгдэв. Одоогийн байдлаар хангамж хоцрогдсон байна.
-
Хятадын эм үйлдвэрлэдэг Синовак компани 3 настай хүүхдүүдэд вакцин хийлгэхийг зөвшөөрчээ.
-
Япон даяар 300 гаруй суши баар ажиллуулдаг Kappa Sushi рестораны сүлжээ нь үйлчлүүлэгчиддээ туузан дамжуулагч суши туршлагын хүргэлтийн хувилбарыг санал болгож байна.
Б.Бүжлхамаа
www.nytimes.com